Авлигын хэрэгт холбогдсон АНУ-ын тэнгисийн цэргийн командлагч асан Трой Амундсон гэгч нь Монголоос ирсэн биеэ үнэлэгчдээр үйлчлүүлж байсныг шүүхийн баримтанд дурджээ. 50 настай командлагч 2005-2013 оны хооронд алба хааж байхдаа батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүн нийлүүлэгч Сингапурын GDMA (Glenn Defence Marine Asia) компанид нууц мэдээлэл өгч ашигтай гэрээ байгуулахад нь тусалсныхаа төлөө авлига авдаг байсан аж. Трой Амундсонд зориулан тус компанийн захирал Леонард Гленн Фрэнсис нь бусад удирдах албан тушаалтнуудад зориулсан 20 гаруй хүний зугаа цэнгээний зардлыг нь даах, үнэтэй тансаг бэлэг өгөх, биеэ үнэлэгч авч өгөх зэргээр үйлчилдэг байсан гэнэ.
Фрэнсисийг одоогоор шалгаж байгаа аж. Харин Амундсонд 5 жил хорих ял оноож, ирэх дөрөвдүгээр сарын 27-ноос ялыг хэрэгжүүлж эхлэхээр шүүх шийдсэн байна.
2 comments
tegeed end mongol yanhan gej haana bn aa
CHINII NUGUU HAIRTAI DURTAI SINGAPORE CHINI,,