Дашдуламын Сэржмядаг охин 8 настай, эмэгтэй. Дорноговь аймгийн Замын-үүд сумын гуравдугаар баг Мөнгөншонхорын 3-ын 18 тоотод амьдран суудаг байсан. 2017 оны 11 дүгээр сарын 2ны өдөр хичээлдээ явна гэж гэрээсээ гараад алга болсон.
Охиныг эрэн хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр л байна.
Бүхэл бүтэн хүн тэнгэрт бараагүй, газарт мөргүй хумхын тоос болон алга болно гэж хэзээ ч үгүй. Хэзээ нэгэн өдөр хэрэг илрэх буй за.
https://youtu.be/tFFyl5kvQpc
МУ-ын үндсэн хуулинд тунхагласнаар төр нь иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах ёстой гэсэн энэ үүргээ биелүүлж чадахгүй байгаа өнөө үед та бид гэр бүлийнхээ аюулгүй байдлыг өөрсдөө манаж хамгаалах хэрэгтэй болох нь.
Энэ хэргээс сургамж авахад хэрвээ таны үр хүүхэд ямар нэгэн үед залгавал, ямар ч чухал ажилтай байсан утсаа авч ярилцаж байгаарай. Магадгүй таны хүүхэд тусламж эрэн залгасан ч юм билэв үү! Сонор сэрэмжтэй байцгаая!
4 comments
эвий хөөрхий охин олдоосой билээ амьд сэрүүн байгаасай
hoorhii byatshan ohin oldoosoi ,esen mend l baigaasai
Эсэн мэнд байгаасай
Цагаан сараар Монголдоо очно, эрэлд оролцож болох уу, энэ овог нэрээр хайна, харин нас жилийг нь мэдэх хэрэгтэй юм.