Мессежээр танилцсан залуусаа бусдаар дээрэмдүүлсэн хоёр бүсгүйг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хоёр залуутай мессежээр танилцаж, уулзахаар тохирчээ. Уушийн газарт залуус хоёр бүсгүйтэй танилцаад сууж байх үед нь үл таних гурван залуу гэнэт орж ирээд, дэээрэмдсэн хэрэг өнгөрсөн лхагва гаригт (2018.01.31)гарсан байна.

Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтаар дээрх хоёр бүсгүй нь бие үнэлдэг байж болзошгүй аж. Эмэгтэйчүүд залуустай мессэжээр танилцаад, улмаар тэднийг үгсэж тохиролцсон залуусаараа дээрэмдүүлдэг нь тогтоогдсон гэнэ. Хохирогчдод халдсан гурван залуугийн хоёр нь зугтсан тул эрэн сурвалжилж байгаа бол нэг нь бүсгүйчүүдийн хамт баричвлагдан шалгуулж байна. Энэ төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгдэх болж, гэмт хэрэг үйлдэгчдийн арга барил нарийсч байгааг иргэдэд анхаарууллаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн