Францын Тулон хотын иргэн, 32 настай Кирилл Ру шүтээн болсон Мэрилин Монротойгоо адилхан болохын тулд хоёр сар тутамд нэг удаа уруулаа шахуулдаг.
Үйлчлэгч хийдэг тэрбээр гудамжинд явж байхад өөрийнх нь царайг харсан хүмүүс шоолон инээлддэг тухай ярьжээ. Гэвч тэр гадаад төрхөөрөө бахархдаг гэнэ. Тэрбээр уруулаа дүүргэж, ботокс шахуулахад 10000 орчим евро зарцуулжээ. Цаашид тэр хамраа өөрчилж, хацар, эрүүндээ суулгац хийлгээд, Мэрилин Монротой илүү адилхан болохыг хүсч байна.
“Би анхнаасаа л гоо сайхны үйлчилгээнд орох дуртай байсан. Яагаад гэвэл би илүү залуу харагдаж, шүтээн болсон Мэрилин Монротойгоо илүү адилхан болохыг хүссэн. Ингээд 26 насандаа анх ботокс шахуулсан нь илүү туршлага болж, илүү ихийг хүсч эхэлсэн. Сүүлийн нэг жил хагасын хугацаанд 20 гаруй удаа гоо сайхны үйлчилгээнд орсон. Үүнээс 16-д нь уруул дүүргэх тариа хийлгэсэн. Би бас хоёр сар тутамд дээд доод уруулдаа тус бүр нэг миллилитр дүүр шахуулдаг” гэжээ.
Кирилл одоо гоо сайхны үйлчилгээнээс хамааралтай болсон бөгөөд цаашид нэлээд хэдэн үйлчилгээ хийлгэх төлөвлөгөөтэй байна. Одоо тэр Тунист хамрын мэс засал хийлгэхийн тулд 2300 евро цуглуулах шаардлагатай болжээ.
Мэдээж түүнд энгийн залуу шиг байсан үе бий.