УИХ-ын гишүүн Б.Наранхүүд холбогдох асуудлыг Үндсэн хуулийн цэцээс маргаан үүсгэхгүй гэж шийджээ. Түүнийг УИХ-ын чуулганд суудаггүй ажлаа тасалдаг байдал нь “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийг зөрчсөн гэж хэсэг хуульч үзээд, мэдээлэл хүргүүлээд байсан юм. Харин Дундговьчуудын итгэлийг тултал нь ашиглаж яваа Б.Наранхүү гишүүн тайлбар өгөхдөө ““УИХ-ын гишүүн гээд бүх юмыг мэдэхгүй. Тиймээс мэддэг асуудлынхаа хэлэлцүүлэгт суугаад, мэдэхгүйдээ орохгүй байсан нь дээр” гэсэн юм. Угтаа бол ард түмний төлөөлөл болж энэ хүндтэй бас хариуцлагатай албыг хашиж яваа эрхэм гишүүн ингэж хариулахаасаа “ичих” нүүртэй баймаар.
4 comments
Паник дурак мэдлэг чинь хүрэхгүй байсан юм бол үхсэнээ хийж орон тоо бөглөж Сонгогчидоо хохироож явдаг Дурак вэ, Мөнгөтөй хүн бүхнийг чаддаг хийдэг гэвэл Худлаа гэдгийг мэдмээрсэн дээ Эргүүлэн татах хэрэгтэй
наад сэргэлэн жолоочийг чинь эргүүлээд татах л хэрэгтэйдээ. Яаж сэргэлэн байгаад УИХ -д бол авсан хумсны дайны хэрэгтэй хүн биш шүү дээ
Наранхүү гэгч хүн та өөрийгөө мэдлэгүйг мэдсээр байж яах гэж их хуралд нэрээ дэвшүүлдэг юм бэ? Дундговь аймгийнхан яах гэж ийм мэдлэгүй хүнийг сонгодог юм бэ?Наранхүүгийн гарын жаахан бэлэг та нарын амьдралын чинь баталгаа биш шүү дээ
Энэ шуналтан Наранхүү гэдэвг хар юм Хурдан моринд их мөнгө өгдөг хүн харин гүү морь хоёрыг ялгадаг л байгаа даа