БНАСАУ-ын тамирчид Пёнчаны олимпийн тосгонд буулаа. Энд уран гулгагч хоёр, шорт трекчин хоёр, цаначин гурав, уулын цаначан гурав, нийт 10 тамирчин ирсэн байна.
Энэ оны эхээр Сөүл, Пхеньяны харилцаа сайжирч, нэлээд хэдэн хэлэлцээр хийсний үр дүнд БНАСАУ-ын тамирчид, жүжигчид, төлөөлөгчдийг өвлийн олимпод оролцуулахаар болсон. Үүний дараа Өмнөд Солонгос, БНАСАУ-ын төлөөлөгчид ОУОХ-той Хойд Солонгосын тамирчдаа наадамд оролцуулах талаар тохирч чадсан.
Өвлийн олимп 02 дугаар сарын 9-25-нд болно.