jejua.jpg

2018-02-01 17:26
Өмнөд Солонгосын өөртөө засах муж Чежүд хууль бусаар амьдарч буй гадаад иргэдийн тоо 10 мянга дөхсөн нь сүүлийн таван жилд 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт болохыг тус улсын  Хууль зүйн сайд мэдээлжээ. Тус муж нь аялал жуулчлалыг дэмжих ажлын хүрээнд гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх бодлого баримталж, аялал жуулчлалын чөлөөт бүс байсаар ирсэн нь ийнхүү нөлөөлсөн бололтой.   […]

bbbe.jpg

2018-02-01 17:08
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XYII их хурал 2 дугаар сарын 8-ны өдөр болохтой холбоотойгоор мэргэжлийн төвүүд хуралдаж эхэлжээ. Одоогоор Орон нутгийн сэтгүүлчдийн мэргэжлийн төв хурлаа хийж салбарынхаа 55 мандатыг аймаг, орон нутаг дахь салбарууддаа хуваарилаад байна. Харин телевиз, радио, вэбсайтын мэргэжлийн төвүүдийн хурал ирэх даваа гарагт болохоор яригдаж байгаа бол сонины мэргэжлийн төвийн хурал хэзээ […]

14-r-horoo.jpg

2018-02-01 16:37
Ардын хувьсгалыг үүсгэн байгуулагч анхны долоогийн нэг, Монголын ардын нам, ардын засаг төрийг үүсгэн байгуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой маргааш буюу 2018 оны 2 сарын 2-ны өдөр тохиох гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Баянзүрх дүүргийн 14-р хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгожээ. Энэхүү тогтоолыг маргааш […]

zagas.jpg

2018-02-01 16:31
Австралийн загасчид  далайд 30 метрийн гүнээс өмнө нь огт харж байгаагүй улаан туяатай, сарвуутай ер бусын загас агнажээ.  Тэд загасыг хараад шоконд орж, айсан байна. Эрдэмтэд энэ амьтаныг  хуягт далайн робин гэжээ. Энэ нь зөвхөн халуун орны усанд амьдардаг бөгөөд далай тэнгисийн ёроол руу шилжихэд ашигладаг хөлтэй аж.      

nymdorj.jpg

2018-02-01 15:41
Хуульзүй,дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн үг, үйлдэл, тансаглал олны анхаарлын төвд байгаа. Тэрбээр өнөөдөр хэвлэлийнхэнд Арбитрын шүүхээс “Стандарт” банкны нэхэмжилсэн 109 сая ам.долларыг 51 сая ам.доллар болгон бууруулж “Эрдэнэт” үйлдвэр төлөх болж, битүүмжлэхээр болсон тухай мэдээлэлд тайлбар өгсөн. Ингээд түүний хэлсэн онцлох таван ишлэлийг хүргэе. 1.“Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжилсэн гэдэг нь худал. 2.Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг сүртэй […]

esha.jpg

2018-02-01 15:24
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 5-нд 09:00 цагаас орон даяар эхэлнэ. Бүртгүүлэгчид өөрсдөө цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгох журам энэ жил ч мөрдөгдөх бөгөөд шалгалттай холбоотой журамд бага зэрэг өөрчлөлт орох юм байна. Боловсролын үнэлгэний төвөөс хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өгөхөөр болжээ. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 40 гаруй мянган сурагч Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгсөн […]

nastan.jpg

2018-02-01 15:00
Сангийн яамнаас иргэдэд сар шинийн бэлэгээ задалж эхэллээ. НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг өчигдөрөөс олгож эхлээд байгаа бол ахмадууд өнөөдрөөс  “Насны хишиг”-ээ авч байна. Энэ жил 5130 ахмад шинээр насны болзлыг хангаж, бүртгүүлсэн тул нийтдээ 133.700 ахмад мөнгөө авах аж.  Өнгөрсөн жил 128 мянган ахмадад “Насны хишиг”-ийг олгосон байна.  

Untitled-12.jpg

2018-02-01 14:31
Миллениум Палас бол Бразилийн амралтын хот болох Балнеариу-Камбориугийн хамгийн өндөр, хамгийн тансаг барилга юм. Гэвч сүүлийн үед энэ өндөр барилгын оршин суугчид 250 метр өндрөөс доош харахдаа дургүй болжээ. Учир нь хүчтэй салхинд энэ барилга ганхаж, гантиг жакузинаас нь ус нь цалгидаг болжээ. https://www.youtube.com/watch?time_continue=31&v=qLId1vmBc-4 Энэ барилгын оршин суугчид хүчтэй салхитай үед жакузинд байгаа ус нь […]

inm.jpg

2018-02-01 14:08
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулж байна. Үүнтэй уялдуулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг сайжруулах, иргэдэд ямар нэгэн саад, бэрхшээлгүй хүргэх зорилгоор тээврийн хэрэгслийн нэгдсэн […]

pppg.jpg

2018-02-01 13:51
АНУ-ын шигшээ багийн эмч асан Ларри Нассард шүүхээс  152 жилийн хорих ял ногдуулаад байна. Түүнийг насанд хүрээгүй охидод бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаад байна.  Өдгөө 65 настай Ларри Нассарын эсрэг 130 гаруй охин өргөдөл гаргасан. Тэгвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын тоо 265 болон өсчээ. Тэдний ихэнх нь 15, 16 насандаа хохирогч […]