Чежүд гадаадын 10 мянган иргэн хууль бусаар амьдарч байна

2018-02-01 17:26
jejua

Өмнөд Солонгосын өөртөө засах муж Чежүд хууль бусаар амьдарч буй гадаад иргэдийн тоо 10 мянга дөхсөн нь сүүлийн таван жилд 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт болохыг тус улсын  Хууль зүйн сайд мэдээлжээ. Тус муж нь аялал жуулчлалыг дэмжих ажлын хүрээнд гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх бодлого баримталж, аялал жуулчлалын чөлөөт бүс байсаар ирсэн нь ийнхүү нөлөөлсөн бололтой.