Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 5-нд 09:00 цагаас орон даяар эхэлнэ. Бүртгүүлэгчид өөрсдөө цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгох журам энэ жил ч мөрдөгдөх бөгөөд шалгалттай холбоотой журамд бага зэрэг өөрчлөлт орох юм байна. Боловсролын үнэлгэний төвөөс хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өгөхөөр болжээ. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 40 гаруй мянган сурагч Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгсөн гэх тооцоо бий.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн