2018-02-01 15:411min04

Ц.Нямдоржийн хэлсэн онцлох таван ишлэл

nymdorj

Хуульзүй,дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн үг, үйлдэл, тансаглал олны анхаарлын төвд байгаа. Тэрбээр өнөөдөр хэвлэлийнхэнд Арбитрын шүүхээс “Стандарт” банкны нэхэмжилсэн 109 сая ам.долларыг 51 сая ам.доллар болгон бууруулж “Эрдэнэт” үйлдвэр төлөх болж, битүүмжлэхээр болсон тухай мэдээлэлд тайлбар өгсөн. Ингээд түүний хэлсэн онцлох таван ишлэлийг хүргэе.

1.“Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжилсэн гэдэг нь худал.

2.Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг сүртэй нууцалсан зүйл байхгүй.

3.Маргаанд Засгийн газар, Хуульзүйн дотоод хэргийн яам оролцоогүй.

4.Тэр бол цэвэр “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкны хоорондын асуудал.

5.“Эрдэнэт”-ийн 51 хувийн маргаанд Засгийн газарт хүлээх үүрэг, хариуцлага байхгүй.