АНУ-ын шигшээ багийн эмч асан Ларри Нассард шүүхээс 152 жилийн хорих ял ногдуулаад байна. Түүнийг насанд хүрээгүй охидод бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаад байна. Өдгөө 65 настай Ларри Нассарын эсрэг 130 гаруй охин өргөдөл гаргасан. Тэгвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын тоо 265 болон өсчээ. Тэдний ихэнх нь 15, 16 насандаа хохирогч болсон бол 13 наснаас доош охид ч бас байгаа аж. Энэ хэргийнхээ төлөө Нассар нь “хамгийн жигшүүрт гэмт хэрэгтэн” гэсэн нэр зүүгээд байна.
2 comments
битгий худлаа залаад бай
худлаа байлгүй дээ.арай ч дээ ийм юм бна гэжүү. мал амьтан уу ямар