Шведийн нийслэл Стокгольм хотод жолоочгүй, бүрэн цахилгаан хөдөлгүүртэй хоёр ширхэг мини автобусны туршилтын ажил эхэлжээ.
Төсөлд харилцаа холбооны аварга компани болох Ericsson болон Nobina, SJ, Stockholm City, Klövern, KTН, Urban ICT Arena зэрэг түнш компаниуд оролцож байна.
Төслийн гол зорилго нь шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг бодит нөхцөлд туршиж үзэх, түүнчлэн цаг агаарын янз бүрийн нөхцөлд хэрхэн ажиллахыг шалгах юм. Туршилт хагас жил үргэлжилсний дараа зохион байгуулагчид өөрөө удирдлагатай мини автобус хэр үр дүнтэй тухай дүгнэлт гаргана.
Энэхүү автобус нь 11 хүний багтаамжтай. Дээд хурд нь 24 км/цаг. Туршилтын хугацаанд зорчигчдоос төлбөр авахгүй байхаар төлөвлөжээ.
Автобус одоогоор 1,5 км-ийн маршруттай явж байна. Дотор нь ямар нэгэн асуудал үүссэн үед засах тусгай сургалт эзэмшсэн хүн байнга сууж явах юм байна.