Миллениум Палас бол Бразилийн амралтын хот болох Балнеариу-Камбориугийн хамгийн өндөр, хамгийн тансаг барилга юм. Гэвч сүүлийн үед энэ өндөр барилгын оршин суугчид 250 метр өндрөөс доош харахдаа дургүй болжээ. Учир нь хүчтэй салхинд энэ барилга ганхаж, гантиг жакузинаас нь ус нь цалгидаг болжээ.
https://www.youtube.com/watch?time_continue=31&v=qLId1vmBc-4
Энэ барилгын оршин суугчид хүчтэй салхитай үед жакузинд байгаа ус нь хэрхэн цалгиж байгааг харуулсан бичлэг хийжээ. Яг л далайн хүчтэй давалгаагаар ус эрэг рүү гарч ирдэг шиг шал руу асгарах аж. Үүнээс гадна гадаа шуургатай үед гэрэл анивчсаар унтардаг болжээ.
Оршин суугчдын хэлж байгаагаар ийм зүйл анх удаа тохиолдож байгаа биш гэнэ. Салхи шуургатай үед Миллениум паласын гэрлийн бүрхүүл байнга ганхдаг гэнэ.
Энэ зураг дээр жакузин дахь ус цалгиж, шалаар асгарсан нь тод харагдана. Ус зөвхөн шалан дээр асгараад зогсохгүй хөрш айлуудыг усанд автуулжээ. Үүний улмаас байрны эзэд их цэвэрлэгээ хийхээс өөр аргагүй болсон байна.
Миллениум палас бол 2014 онд Балнеариу-Камбориуд баригдсан бизнес ангиллын орон сууц юм. 46 давхар энэ барилга нь Копокабанагийн эрэг дээр байрладаг. Энд байр өндөр өртөгтэй байдаг ажээ.
Үүний зэрэгцээ Бразилд шуургатай өдрүүд цөөнгүй тохиодог. Өнгөрсөн 2017 оны 03 дугаар сард л гэхэд Бразилийн эргээр хүчтэй шуурга болсны улмаас нэг хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтэж бэртсэн бөгөөд олон байр байшин байгалийн гамшигт сүйрсэн. Тиймээс Миллениум паласын оршин суугчид шуургатай нөхцөлд байр сууцандаа дасахаас өөр аргагүй болжээ.