2017-12-22 18:01
БНСУ-ын Засгийн газар ирэх онд гадаадын улс орнуудаас 56 мянган ажилчин авч, хууль бус ажилчдын тоог бууруулахаар төлөвлөжээ. Тус улсаас жил бүр ажиллах хүч дутмаг байгаа салбаруудын тоог гаргаж, квот тогтоодог. Ирэх онд аж үйлдвэрийн салбарт 42,300, хөдөө аж ахуйд 6,600, загас агнуурын салбарт 2,600, барилгын салбарт 2,400, үйлчилгээний салбарт 100 ажилчин гаднаас авахаар болжээ. […]










