БНСУ-ын Засгийн газар ирэх онд гадаадын улс орнуудаас 56 мянган ажилчин авч, хууль бус ажилчдын тоог бууруулахаар төлөвлөжээ. Тус улсаас жил бүр ажиллах хүч дутмаг байгаа салбаруудын тоог гаргаж, квот тогтоодог.

 Ирэх онд аж үйлдвэрийн салбарт 42,300, хөдөө аж ахуйд 6,600, загас агнуурын салбарт 2,600, барилгын салбарт 2,400, үйлчилгээний салбарт 100 ажилчин гаднаас авахаар болжээ. Эдгээр ажиллах хүч бүгд E-9 төрлийн визтэй буюу мэргэжлийн ур чадвар шаардахгүй, хамгийн энгийн ажлын байруудад ажиллах хүч байх юм.

Аж үйлдвэрийн салбарт ажиллах ажилчдыг нэг, дөрөв, долоо, аравдугаар саруудад авах ба 2018 оны эхний хагаст 60 хувь нь Өмнөд Солонгост ирэх ажээ.

Харин хөдөө аж ахуйн салбарын ажилчдыг нэг, дөрөв, аравдугаар саруудад авахаар төлөвлөжээ. Мөн ирэх онд Орос, Хятадаас Солонгос гаралтай иргэдийг авч ажиллуулах тоог 303,000-аар тогтоосон байна. H-2 төрлийн визээр ирдэг эдгээр иргэдийн эрчүүд нь голдуу барилгын , эмэгтэйчүүд нь голдуу үйлчилгээний салбарт ажилладаг.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн