Барилга хот байгуулалтын сайдын зөвлөхөөр ажиллаж буй Л.Ганбаатар салбарынхаа нэр бүхий тусгай зөвшөөрөлүүдийг хувийн компанид өгөх гэж байгаа талаарх мэдээлэл гарч эхэллээ.
Хэрвээ уншигчид санаж буй бол энэ сарын 20-ны өдөр Монголын барилгын салбарын ТББ-ууд нийлж нэгэн мэдээлэл хийсэн. Тэд мэдээлэл хийхдээ бидний хөндөж буй барилгын салбарт байгаа мэргэжлийн зэрэг дэв, тусгай зөвшөөрөл, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, тусгай мэргэжлийн сургалт зэргийг төрийн байгууллагын хяналтаас гаргаж ТББ-д өгөх нь зүйтэй гэх мэдээллийг хийсэн. Тэгвэл “Монголын Үндэсний барилгын Ассоциац” ТББ-д ямар ямар компаниуд харьяалагддаг тухайг сонирхоё. Үүнд, “Заг констрашн” ХХК-ийн Нэмэхээ, “Макс Өргөө” ХХК-ийн Цэрэнчимэд, “Гэрэгэ констрашн” ХХК-ийн Цэнд, “Эко констракшн” ХХК-ийн Нямдаваа, “Сөүл групп”-ын Өнөрболор гэх эрхмүүд багтдаг аж.
Угтаа бол энэхүү мэдээллийн дараа үүний ард Л.Ганбаатар зөвлөх байгаа гэх мэдээллийг учир мэдэх хүмүүс цахим ертөнцөд тавих болсон юм. Өөрөөр хэлбэл, салбар яамныхан тэдний хэлж буй үгийг гүйцэлдүүлвэл зах зээлээс барилгын жижиг компаниуд арчигдаж ардаа томоохон ивээн тэгтгэгчтэй компаниуд барилгын салбарт монополь болно гэх үгсийг цахим ертцөнцөд илэрхийлж байсан юм. Тиймээс энэхүү эрх ашгийн сонирхолтой зүйл дээр Л.Ганбаатар гуайн оролцоо үнэхээр байгаа юу эсэх тухайг тэрбээр өөрийн зүгээс бодит тайлбар өгвөл үнэнд нийцэх болов уу. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид цаашид хүргэх болно.
Эх сурвалж: www.erennews.mn