Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2017.11.15/ “ДЦС-4” төрийн өмчит хувьцаат компанид ажиллалаа. Тус компани одоогоор 185 мянган тонн нүүрс, 64 тонн мазут нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэлээ үндсэнд нь хангаад дуусч байгаа гэдгээ Ерөнхий сайдад танилцууллаа. Мөн Багануурын уурхайд нүүрсний өр төлбөргүй, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хувьд тухайн онд хэрэглэсэн нүүрсний төлбөрийг бүрэн төлсөн, 2001 оноос хуримтлагдсан […]