Сошиал орчинд “Салаавч” нэрээрээ “од” болсон Ц.Баярцогтыг 15 хоног хорихоор шүүхээс шийдвэрлэжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалсан зөрчил шийдвэрлэх шүүх хурал өчигдөр 14:00 цагт эхэлж 17:00 цагийн үед тогтоолоо танилцуулжээ. Шүүх бүрэлдэхүүн “Зөрчилд холбогдогч Ц.Баярцогт олон нийтийн газарт, албан үүргээ гүйцэтгэж байсан төрийн төлөөлөгчийг эсэргүүцэн танхайрсан нь хавтаст хэргийн хүрээнд нотлогдож байх тул хуульд зааснаар 15 хоног баривчилж, тэр хугацаанд 20 цагийн албадан сургалтанд хамруулах” шийтгэл оноожээ.
Ц.Баярцогт өнгөрсөн есдүгээр сарын 31-нд ЗЦА-ны Тусгай хамгаалалтын хэлтсийн зохицуулагч, ахлагч А.Отгонбаатар руу салаавч гарган танхайрсан юм.
7 comments
Энэ хүн ч яахав. Шийтгэлээавдаг юм байж . Төрийн цөагдаагийн хувцас өмссөн мануухайг яах гэж байна даа. Олны өмнө төрийн нэр хүндийг гутаана гэдэг чинь байж болох уу?Ядахнээ сахилгад суулгамаар даа .
ingeel boloo
mongol ulsiin xuuli shuux mandat guai gej
15 хоног биш 150 хоног шийтгэх ёстой байсан юм даа. 15-хан хоногт энэ хүн юу ч ойлгохгүй бодох ч үгүй.
Тийм шүү эргүү толгойлсон хог юу ч оилгохгүй зүгээр тэнд амарч бгаад гарч ирнэ ядаж 45 хоног байлгах хэрэгтэй
төрийн цагдаад эрх бий. Залуу халуун насны аагаар сагсуурах залуус олон. Ийм байдлаар бусдыг шоронруу түлхээд байвал цагдаагийн алдар яах билээ. Энэ залууд ирээдүй бий. Өөрөө ч залуу хүн байна. Санаатай бичлэг хийж бусдын мууг үзэх арга бол цагдаагийн чанар биш шүү. Цагдаа бусдыг гэмт хэрэгт орохоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Бусдын нэр алдарт хүндэтгэлтэй хандах чин сэтгэлтэй байх хэрэгтэй.
Наад малаа 15 сар хорих ёстой байсийм. Багадаж байна. Авилгач хуулийнхан ч мөн юмдааа