Анхны үрээ өлгийдөөд удаагүй байгаа охид бүсгүйчүүд төрсний дараах үүсэх зарим асуудлыг мэдэж эхэлдэг. Гэхдээ ямар арга хэмжээ авахаа сайн мэддэгүй байж болох юм. Ингээд төрсний дараах 14 хоногт танд юу тохиолддог вэ?
1.Ангир уураг
Төрсний дараа хүүхдийг хэр сайн амлуулснаас шалтгаалж хүүхэд хөхөө хөхөх, сүү орох зэрэг шалтгаалдаг. Тийм учраас хэчнээн ядарч байсан ч хүүхдээ амлуулах, амлахгүй бол сувилагчийг гуйгаад амлуулж сурах хэрэгтэй. Хэдий сайн ангир уургаа иднэ төдий чинээ зунгаг /хүүхдийн анхны баас/ хурдан гарч, хүүхдийн шар арилна.
2.Хөхний толгойг бэлдэх хэрэгтэй
Хөхөө сайн хөхүүлэх тусам сүү орно, сүүний гарц нэмэгдэнэ. Олон ээжүүд хүүхэд нь хөхөө хөхөж чадахгүй, эсвэл хөхүүлж чадахгүйгээс болж уургаа зангируулдаг. Энэ нь хөхний сүвээ хөхүүлж нээлгүйгээс болж хөхний угаас сүү боловсорч тэр нь бугларч гарж чадахгүй хатуурч өвчин орохыг хэлнэ. Америкид бол эхний өдөр хүүхэд хоолгүй байж чадна гэж үздэг бөгөөд манайхан хүүхэд өлсөнө гэж үзээд угж өгснөөр хүүхэд хөхөө идэхгүй сүү буглардаг. Нэгэнт бугларсан тохиолдолд сайтар саах, хөхүүлэх, бүр болохгүй бол бариачаар бариулж саалгах хэрэгтэй.
3.Оёдол
Төрөлтөөс үүдсэн оёдол нэг хэсэгтээ өвдөх бөгөөд нэгээс дээш оёотой бол бөөрөнхий, хонхорхойтой дэрэн дээр суувал хөхүүлэхэд өвдөлт багатай байдаг. Эмчийн зааврын дагуу оёдлыг арчилж 14 хоногийн дараа эход үзүүлж оёдлын ил утас байвал авахуулах.
4.Шавхарга
Хамгийн багадаа 14 хоног цаашлаад нэг сарын хугацаанд гарах ёстой бөгөөд хатаасан болон шинэ мөөгтэй шөл, шим шим тан, юндүүжин тан, далайн байцаа зэргийг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Ариун цэврийн хэрэглэлийг 2-3 цаг тутам солих, оёдолд бохир оруулахгүй байх.
5.Хүүхдийн шарлалт
Хүүхэд төрснөөс 3 хоногийн дараагаас шарлаж эхэлдэг. Удмын их шарладаг хүүхдүүд байдаг бөгөөд 14 хоног дотор шар нь буухгүй бол эм, фото шарлага хийлгэнэ. Хүүхдийн шарыг эхний нэг сар дотор бууруулах ёстой. Хөхөө сайн хөхөж буй хүүхдийн шарлалт хурдан арилдаг.
6.Гам барих
Эмнэлгийн орноос буусан үеэс эхлээд гам маш сайн барих. Монгол хүний биеийн онцлог бусад орны хүмүүсээс өөр тул чихээ хөвөнгөөр бөглөж малгай өмсөх, биеийн хэсгүүдээ ил гарахгүй байх, дулаан хувцаслах, хүйтэн зүйлс, хөргөгч, хүйтэн усанд хүрэхгүй байх. Мөн стрессдэхгүй, гар утас компьютероос хол байх хэрэгтэй. Мөн дор хаяж 14 болон 21 хоног хүртэл усанд орохгүй байх. Усанд орохдоо салхи авахгүй бүрэн хатсаны дараа дулаан хувцаслаж гарах.
7.Гэрийн цэвэрлэгээ
Нярай хүүхэд орчиндоо дассан зохицох хүртэл маш сайн цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Төрөхөөс гарахаас өмнө ойр дотныхоо хүнээр гэртээ их цэвэрлэгээ, хлораминтай цэвэрлэгээ хийлгэх, хүүхдийн хувцас хэрэглэлийг зориулалтын шингэнээр угааж бэлдэх.
8.Гэдэсний дүүрэлт
Нярай хүүхдийн анхны зовиур гэдэсний дүүрэнг ба хөхөө хөхүүлсний дараа 10-15 мин босоо тэвэрч заавал хэхрүүлэх. Хэхрүүлэхгүй бол хүүхэд хоолоо боловсруулж чадахгүй гулгина. Мөн gas relief Америкийн хоол боловсруулах, унгуулах сайн нөлөөтэй ургамлын гаралтай бэлдмэлийн хэрэглэж болно . Мөн “colic massage” гээд Youtube- с хайж дагаж хийж гэдэсний хийг гаргаарай.
9. Хүүхдийн бичиг баримт
14 хоногийн дотор төрсний гэрчилгээг авах ёстой. 14 хоногийн дотор дикрит мөнгө болон тэтгэмжийн дэвтрээ сунгуулах. 20 хоногийн дотор нэрийг нь өгсөн байх шаардлагтай. Сарын дотор хүүхдийн мөнгөний данс нээлгэх.