лсын хэмжээнд 2017 оны эхний 9 сард нийт 77.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага байгаагийн 29.9 мянга нь буюу 38.7 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байна.
Худалдааны салбарын нийт борлуулалт 2017 оны эхний 9 сард 10.2 их наяд төгрөг болж өссөн нь өмнөх оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 23.0 хувиар өссөн үзүүлэлт юм.
Өмнөх оны мөн үеэс жижиглэн худалдааны борлуулалт 731.0 тэрбум төгрөгөөр, бөөний худалдааных 1.172 их наяд төгрөгөөр өссөн байна. Худалдааны салбарын борлуулалтын 92 хувь нь Улаанбаатар хотод ногдож байгаа аж.
Эх сурвалж: ҮСХ