powerlifting.jpg

2017-11-15 09:33
Олон улсын пауэрлифтингийн холбооны насанд хүрэгчдийн ДАШТ энэ өдрүүдэд Чехийн Пилсен хотод болж байна. 47 дахь удаагийн энэхүү тэмцээнд манай улсаас найман тамирчин өрсөлдсөнөөс хэвтээ шахалтын 74 кг-ын жинд “Стронг” клубын тамирчин Л.Ганбаатар хүрэл медаль хүртлээ. Тэрээр цээжнээс 225 кг-ыг шахсанаар хүрэл медалийн болзол хангасан байна. Л.Ганбаатар жилийн өмнөх тус тэмцээнээс мөн хүрэл медаль хүртэж […]

m.jpg

2017-11-15 09:28
Нидерланд улсад Олон улсын жүдо бөхийн холбооны “The Hague Grand frix-2017” энэ сарын 17-19-нд болно. Тус тэмцээнд 46 орны нийт 262 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн байна. Харин манай улсаас ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин тэргүүтэй 10 жүдоч хүч үзэх юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин, ОУХМ Б.Амартүвшин, […]

naliah.jpg

2017-11-15 09:28
Налайх дүүрэг дэх иргэн Э-гийн эзэмшлийн уурхайд өчигдөр  15:56 цагийн үед нуралт үүсч, дөрвөн хүн дарагдсан байна. Уул уурхайн аврах ангийн 20 албан хаагчид гурван техник хэрэгсэлтэйгээр гурван цаг гаруй хугацаанд ажилласны дүнд осолдсон иргэдийг эсэн мэнд гаргажээ. Тэд өнөөдрийн байдраар  Эрүүл мэндийн нэгдэлд хэвтэн эмчлүүлж байгаа аж.  

5858.jpg

2017-11-15 09:13
Найман настай Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод 14 хонож байна. Охиныг эрэн хайх ажиллагаа орон даяар үргэлжилж буй бөгөөд БНХАУ-ын Эрээн хотын хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллаж буй. Олон нийтийн цахим сүлжээнд охиныг тус хотоос оллоо гэсэн мэдээлэл орой 23:30 цагт цацагдсанаар  олон хүнийг баярлуулж байсан бол зарим нь эргэлзэж байв. Үүнтэй холбогдуулан Замын-Үүд […]

hack.jpg

2017-11-15 09:12
Бүлэг хакерууд Украины “Кредит Днепр” банкнаас бараг нэг сая доллар хулгайлаад Хятад руу шилжүүлжээ. Энэ талаар Киевийн Печерский дүүргийн шүүхийн мэдээлэлд үндэслэн “Finclub” мэдээлжээ. Хакерын халдлага жил хагасын өмнө буюу 2016 оны 04 дүгээр сард болсон байна. Гэмт этгээдүүд аюултай програм хангамж ашиглан банкны мэдээллийн системд нэвтэрч, Хятадын банкинд компанийн дансаар 950.8 мянган доллар шилжүүлжээ. […]

bank.jpg

2017-11-15 09:02
Английн банк 10 фунтын цаасан мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс татаж байна. “Sky News” агентлагийн мэдээлснээр Чарльз Дарвины хөрөг бүхий энэхүү мөнгөн дэвсгэртийг татах ажил ирэх оны гуравдугаар сар гэхэд дуусах гэнэ. Тиймээс энэ хугацаанаас өмнө дээрх мөнгөн дэвсгэртийг үрэх ёстой аж. Харин үүнээс хойш зөвхөн Английн банкин дээрээс л шинэ мөнгөн дэвсгэртээр солих боломжтой юм байна. […]