Налайх дүүрэг дэх иргэн Э-гийн эзэмшлийн уурхайд өчигдөр 15:56 цагийн үед нуралт үүсч, дөрвөн хүн дарагдсан байна. Уул уурхайн аврах ангийн 20 албан хаагчид гурван техник хэрэгсэлтэйгээр гурван цаг гаруй хугацаанд ажилласны дүнд осолдсон иргэдийг эсэн мэнд гаргажээ. Тэд өнөөдрийн байдраар Эрүүл мэндийн нэгдэлд хэвтэн эмчлүүлж байгаа аж.