2017-11-15 09:131min04

Д.Сэржмядаг охиныг олсон гэх мэдээлэл ор үндэслэлгүй гэв

5858

Найман настай Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод 14 хонож байна. Охиныг эрэн хайх ажиллагаа орон даяар үргэлжилж буй бөгөөд БНХАУ-ын Эрээн хотын хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллаж буй. Олон нийтийн цахим сүлжээнд охиныг тус хотоос оллоо гэсэн мэдээлэл орой 23:30 цагт цацагдсанаар  олон хүнийг баярлуулж байсан бол зарим нь эргэлзэж байв. Үүнтэй холбогдуулан Замын-Үүд сумын ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан А.Баярхүүгээс тодруулахад дээрх мэдээлэл худлаа гэв. Түүний  хэлсэнээр Цагдаагийн байгууллагад одоогоор энэ тухай мэдээлэл ирээгүй бөгөөд охиныг хил гаалиар гаргасан асуудал баттай биш гэнэ. Энэ талаар бид тун удахгүй  дэлгэрэнгүй тодруулах болно.