Хакерууд Украины банкнаас сая доллар хулгайлаад Хятад руу шилжүүлжээ

Бүлэг хакерууд Украины “Кредит Днепр” банкнаас бараг нэг сая доллар хулгайлаад Хятад руу шилжүүлжээ. Энэ талаар Киевийн Печерский дүүргийн шүүхийн мэдээлэлд үндэслэн “Finclub” мэдээлжээ.

Хакерын халдлага жил хагасын өмнө буюу 2016 оны 04 дүгээр сард болсон байна. Гэмт этгээдүүд аюултай програм хангамж ашиглан банкны мэдээллийн системд нэвтэрч, Хятадын банкинд компанийн дансаар 950.8 мянган доллар шилжүүлжээ. Үүний дараа гэмт бүлэглэлийнхэн Хятадын АТМ-уудыг ашиглан бүх мөнгийг гаргаж авсан байна. Хакерын бүлэглэлийн зохион байгуулагчид нь Орос, Украины иргэд байсан гэнэ. Түүнчлэн Украин, Орос, Армен, Азербайжаны иргэдийг тусламж дэмжлэг үзүүлсэн хэрэгт сэжиглэж байна.

Хамгийн гол нь “Кредит Днепр” банк мөнгө хулгайлагдсан талаар цагдаа нарт оройтож мэдүүлжээ.

Эх сурвалж: ТСН

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн