Каталоны экс тэргүүн Карлес Пучдемон бүсээ тусгаар тогтнуулахаас татгалзаж болно гэжээ. Тэрбээр Германы “Welt”-ийн сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ Испанийн бүрэлдэхүүнд үлдэнгээ Каталоны асуудлыг шийдвэрлэх арга замыг олох боломжтой гэжээ. Харин тэрбээр Каталоны сонгуульд оролцох эсэх тухай асуултад хариулахаас зайлсхийсэн байна. Пучдемон өдгөө Бельгид бүгж байгаа билээ. Испани улс Каталонд явуулсан бүх нийтийн санал хураалтыг хүлээн зөвшөөрөөгүй учир түүнийг огцруулсан юм.