HOID.jpg

2017-10-24 10:00
Швед улс БНАСАУ-аас 43 жилийн өмнөх өрөө төлж барагдуулахыг шаарджээ. Пхеньянд тус вант улсад 330 сая ам.долларын өртэй юм байна. БНАСАУ-ын өр нь Шведээс авсан нийт өр төлбөрийн 45 орчим хувь гэнэ. “Үүнээс гадна БНАСАУ өрөө төлөхийг оролдохгүй байгаа цорын ганц зээлдэгч” гэж EKN даатгалын компанийн мэдэгдэлд дурджээ. 1974 онд Пхеньян Шведээс Volvo-гийн хэдэн мянган […]

OTGONTENGER.jpg

2017-10-24 09:47
Отгонтэнгэр ууланд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр өглөө (2017.10.24) 06.20 цагт эхэлсэн байна. Өчигдөр эрлийн ажлыг мөн энэ цагт эхэлж, оройн 17 цагийн байдлаар 10 иргэнийг амь үрэгдсэн байдалтай олсон. Аврагчид дагтаршиж, хунгарласан цастай 3200 метрийн өндрөөс осолдсон иргэдийн цогцсыг буулгаж байгаа тул хугацаа хэрэгтэй байгаа гэж ОБЕГ-аас мэдээлж байна. Уулын 2775 метр өндөрт эрэн хайх бүлгийн […]

HURELSUH-2.jpg

2017-10-24 09:36
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа. Тэрээр, Элчин сайдтай дахин уулзаж буйдаа баяртай байна. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны баярын захидлыг уламжилсанд талархал илэрхийлье гээд уулзалтыг нээж сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн туншлэлийн харилцаа гүнзгийрэн […]

ALBA.jpg

2017-10-23 18:12
УИХ-аас шинэчлэн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн тангараг”-т өөрчлөлт орсонтой холбогдуулан Их сургуулийн захирлын тушаалаар ХСИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цол бүхий албан хаагчид болон магистр, эчнээ дамжааны суралцагчид 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны тангараг, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Тангараг […]

UTAA.jpg

2017-10-23 18:07
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. Үндэсний чуулганаас зөвлөмж гаргасан юм. Зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль […]

ATG-2.jpg

2017-10-23 18:02
Авлигатай тэмцэх газраас 2017 оны аравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 12 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. […]

TBD.jpg

2017-10-23 17:33
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өнөөдөр (2017.10.23) Дархан Уул аймагт ажиллав. Эхлээд “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-д ажилласан бөгөөд тус компанийн захирал Н.Чимэддорж үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. 1961 оны гуравдугаар сард Дарханд станц барих шийдвэр гарсан бол 1965 оны аравдугаар сард эрчим хүч үйлдвэрлэн хэрэглэгчдэд түгээжээ. 2001 оны долдугаар сарын 09-ний өдрийн Засгийн […]

OBEG.jpg

2017-10-23 16:51
Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авирч яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр (2017.10.23) өглөө 06.24 цагт эхэлсэн байна. Эрлийн эхний баг уулыг зорьсны дараа 08.20 цагт эрлийн өөр нэг бүлэг гарсан гэж 16.00 цаг хийсэн шуурхай мэдээний үеэр ОБЕГ-ын албаны эх сурвалж хэлэв. Эрлийн баг  11:30 цагт нэг хүний цогцос, 11:40 цагт […]

UUL.jpg

2017-10-23 14:56
Отгонтэнгэр хайрханд сураггүй болсон 17 хүний эрлийн ажиллагаанд оролцохоор Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Улсын Онцгой комиссын орлогч, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар үдээс өмнө (2017.10.23) Завхан аймгийг зорилоо. Эрлийн багийнхан өнөөдөр 11.30 цагийн орчимд Отгонтэнгэр хайрхнаас гурван уулчны цогцос олсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. 14.00 цагт дахин гурван хүний цогцос […]

MAN.jpg

2017-10-23 14:37
Монгол Ардын Намын ээлжит 28 дугаар Их хурлаа ирэх сарын 20-22 өдрүүдэд хуралдуулахаар товлосон. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн намын анхан шатны байгууллагууд Их хурлын төлөөлөгч сонгох ажлыг энэ сарын 27-оос 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 10 хоногт багтаан орон даяар зохион байгуулах юм байна. Монгол Ардын намын IX Бага хурлаас 28 дугаар Их хуралд оролцох төлөөлөгчдийн тоо болон […]