Швед улс БНАСАУ-аас 43 жилийн өмнөх өрөө төлж барагдуулахыг шаарджээ. Пхеньянд тус вант улсад 330 сая ам.долларын өртэй юм байна. БНАСАУ-ын өр нь Шведээс авсан нийт өр төлбөрийн 45 орчим хувь гэнэ. “Үүнээс гадна БНАСАУ өрөө төлөхийг оролдохгүй байгаа цорын ганц зээлдэгч” гэж EKN даатгалын компанийн мэдэгдэлд дурджээ.
1974 онд Пхеньян Шведээс Volvo-гийн хэдэн мянган автомашин болон бусад бараа бүтээгдэхүүн худалдан авсан байна. Бараа, машины нийлүүлэлт хийгдсэний дараа БНАСАУ-ын засаг захиргаа ямар нэгэн аргаар төлбөр төлөхөөс бултсаар иржээ. Өнгөрсөн онуудад 73.5 сая ам.долларын өр төлбөр хүү, торгуультайгаа нийлээд 4.5 дахин нэмэгдэж өсчээ. Гэхдээ Хойд Солонгосын тал Стокгольмын шаардлагад ямар ч хариу мэдэгдэл хийгээгүй байна.