Улиг болтлоо ярьсан ч ахиц дэвшил гардаггүй утааны асуудлыг Төрийн ордонд 1600 хүн хэлэлцэв. Ингэснээр төр, хувийн хэвшил, эрдэмтэн, судлаачид утаатай тэмцэхэд үгээ хэлэх боломжийг олгосон юм. Үндэсний хэмжээний томоохон чуулганыг Ерөнхийлөгч санаачлан зохион байгуулж “ 27 жилийн хугацаанд бидний шийдэж чадаагүй хамгийн том эмгэнэлтэй асуудал нь утаа. Утаагаа шийдсэний дараа бид улс орноо хөгжүүлнэ. Утаа бизнес болж хувирсан. УИХ-аар 2010 онд баталсан Хөгжлийн бодлогыг үргэлжлүүлэх юм бол тэнд шийдэл нь байна. Өнөөдөр улстөржихгүйгээр утаанаасаа салъя. Улстөржихгүйгээр улс орноо хөгжүүлье” гэдгийг онцолсон юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулах асуудлаар хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-д өргөн барьсан. Засгийн газрын тусгай сан байгуулагдсанаар санхүүжилтийн хэмжээ нэмэгдэж, авах арга хэмжээний цар хүрээ өргөжиж тодорхой үр дүн гарах боломж бүрдэнэ. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах нь үйл ажиллагааны гол чиглэл байх болно” гэлээ.
Чуулганы үеэр утаатай холбоотой олон баримтыг хөндөв. Тухайлбал, утаанд өнгөрсөн найман жилд 147 тэрбум төгрөг, олон улсын байгууллагын санхүүжилтээр 60 сая долларыг сайжруулсан зуух, түлш, нам даралтын зуухыг шинэчлэх зэрэгт зарцуулжээ.
Чуулганд оролцогчид эцэст нь утаатай тэмцэх зөвлөмж гаргасан юм. Зөвлөмжид ипотекийн зээлийг хуучин хэвээр нь үргэлжлүүлэн олгох, орон нутагт шилжин суурьшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн хөдөлмөр, бизнес эрхлэлтийг бодлогоор дэмжих, урамшууллын механизмыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Мөн “Ногоон зээлийн сан”-г хэрэгжүүлэх, угаасан нүүрсний бохирдлыг 60 хувь хүртэл бууруулах ажлыг эхлүүлэх, агаар бохирдуулагчаас авах татварыг нэмэх, “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулж татварыг төвлөрүүлэхээр болжээ. Зах зээлд бэлэн байгаа 42 мянган айлын орон сууцыг төр худалдан авч, гэр хорооллын айл өрхөд ипотекийн зээл, түрээсээр эзэмшүүлэх, мөн нийслэлийг нүүлгэн шилжүүлэх талаар УИХ-аас зарчмын шийдвэр гаргахаар болжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: ЭХЛЭЭД АЛДААГАА ДҮГНЭХ ХЭРЭГТЭЙ
-Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад их мөнгө зарлаа. Тиймээс бидний алдаа юу байв гэдгийг эхлээд дүгнэж, үнэлэх хэрэгтэй. Тухайлбал, хуулийн хэрэгжилт, хяналтын механизм уялдаагүй байна. Агаарын бохирдлоос жил бүр улсын төсөвт 20-25 тэрбум төгрөг хуримтлагддаг ч сүүлийн гурван жилд зориулалтын дагуу зарцуулаагүй байгаа нь төр иргэдийнхээ аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхийг хангаж чадахгүй байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: УТААТАЙ ГУРВАН ДҮҮРГИЙН 40 МЯНГАН ХҮҮХДЭД АМИН ДЭМ ӨГНӨ
-Өнгөрсөн хугацаанд Өргөдлийн байнгын хороо агаарын бохирдлын асуудлаар олон удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Утааны хор уршгийг надаар хэлүүлэлтгүй олон нийт мэднэ. Зарим аймгуудад төв Улаанбаатараас дутахгүй их утаатай болсон. Тиймээс хүний эрүүл мэндэд маш их хохирол учруулж нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 15.5 хувь нь утаанаас болж байна. Жирэмсэн эхчүүд ураг зулбах, амьгүй хүүхэд төрөх аюултай болж байна. Энэ жилийн хувьд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийг бууруулахад хөнгөвчлөх байдал үүссэн. Дэлхийн стандартад нийцсэн 175 мянган хүн тун вакцин оруулж ирж байна. Хүүхдийн сангаас 45 мянган хүн тун вакцин ирсэн. Вакциныг гурван хоногийн хугацаанд хийх ёстой. Энэ бүгдийг эрүүл мэндийн яам зохион байгуулж байна. Жирэмсэн, ахмад настан, хүүхдүүдийг амин дэмээр хангах ажлын хүрээнд Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 40 мянган хүүхдэд амин дэм өгөхөөс гадна хатгаанаас сэргийлэх 40 мянган хүн тун вакциныг хийж эхэлсэн. Эдгээр арга хэмжээнүүд томуу төст өвчин болон агаарын бохирдлоос арай хөнгөн гарах болов уу.
Германы Стефан Шмиц компанийн захирал Штефан Шмиц: НАР БОЛОН САЛХИНЫ ЭРЧИМ ХҮЧ ГАРГАН АВАХ ТӨГС БОЛОМЖ БИЙ
-Оршин суугчдынхаа ая тухтай амьдрах бүх боломжийг хангасан, ирээдүйд амьдрах иргэдийнхээ таатай аж төрөх бүх нөхцлийг хангасан хотыг хэлнэ. Гэр хорооллыг барилгажуулах, нарнаас эрчим хүч гаргах боломжийг аливаа шинэ бүтээн байгуулалтад тооцоолж, шинэлэг хувилбар боловсруулах,одоо ашиглаж буй барилга байгууламжуудын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, эрчим хүчний хэмнэлт хийх боломж нэмэгдүүлэх хэрэгтэй. Барилгын дулаалга, агаар сэлгэлт, халаалтын арга хэрэгслүүдийг илүүтэй авч үзнэ.
Сэргээгдэх эрчим хүчийг аль болох их ашиглах. Монгол Улсад нар болон салхины эрчим хүч гарган авах төгс боломж бий бөгөөд энэ төрлийн бүтээн байгуулалтуудыг өргөн хүрээнд хийх хэрэгтэй. Хотыг төлөвлөхдөө оршин суугчид аль болох автомашингүйгээр зорчих боломжтой байлгахад анхаарах. Байгалийн өгөгдөл болон байгалийн элементүүдийн өөрийнх нь циклийн дагуу хэрхэн хотжилтын асуудлуудтай уялдуулах боломжийг судлах. Ингэснээр тоосонцрыг багасгахад чухал ач холбогдолтой. Хотод ногоон хонгилууд үүсгэх. Шөнийн цагаар хүйтэн агаарын сэлгэлт хийх.
“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү: ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-Утааны асуудалд жилд нэг их наяд төгрөгийг зарцуулах ёстой. Гэтэл энэ өвөл тав, ирэх өвөл есөн тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа. Тэгэхээр утаа бууруулах Үндэсний хөтөлбөр бол зүгээр л мөрөөдлийн жагсаалт. Огт хэрэгжихгүй, хэрэгжиж байгаа хэсгээ ч хянахгүй байгаа. Өмнөх сайд, дарга нар нь утаатай тэмцэхэд 100 тэрбум төгрөг төсөвлөнө гэж худал амлачихаад яваад өгсөн. Агаарын бохирдолтой тэмцэх Үндэсний хөтөлбөрийг дахин боловсруулахыг хүсч байна. Энэ хөтөлбөр бол хөрөнгийн эх үүсвэргүй яаран дааран баталсан чадамжгүй хөтөлбөр. Шинэ Засгийн газар бодит болгож боловсруулаасай. Чуулганаар дахин боловсруулсан түлш яригдаж байна. Энэ хэрэггүй. Боловсруулсан түлш гэр доторх агаарыг хэд дахин илүү бохирдуулдаг, үр дүнгүй гэдгийг эрдэмтэд судалсан. Ийм байдлаар ямар ч үр дүнгүй ажиллах юм бол дахиад жагсана.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
12 comments
ТЭНЭГ МАЛНУУД .
Сарангэрэл чи эх хүн байж хүүхдийг бас л ялгаварлахнээ дээ амин дэмээр нь шүү
ЭНЭ ЗАСГИЙН НЭРЭЭР УТААТАЙ ТЭМЦЭНЭ ГЭЖ ЯМАР Ч АЛСЫН ХАРААГУЙ ЕЧНЕЕН ЦУСАЛЦГААСАН. НОВШНУУД. МОНГОЛ ЭР ХYН ГАЛ ГОЛОМТОО ГАДААДААС АВДАГ ЮМ УУ
утаанд зарцуулдаг мөнгөөрөө байртай болгох нь чухал тэр зуух түлш ямар ч хэрэггүй
amin dem uugaad utaa bagasahu yamar sonin setgediin bee
aztai taniltai garuud tord bairaa shahaj money hiih yum bna l da shuud ulsaas belengeer money abaad l kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
ямар мөнгөөр байр аваад хэнд өгөх вэ
Ойрын хэдэн жил сонсогдоогүй гоё мэдээ сая л нэг юм уншлаа Төр 42000 орон сууц худалдан авч зээлээр иргэддээ өгөх шийдвэр гаргах юм байна энэ маш зөв ажил үүнийг л ажил хэрэг болгох хэрэгтэй байнадаа хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна.
яанаа . өөрийн амтдралаа төр засагт үүрүүлэхгүй ядрах үедээ ядарч явсаар өдий хүрсэн..БАЙДГААРАА ИДЭЖ УУЖ ГОЁЖ ХЭМНЭХ ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ ЯВСАН ХҮМҮҮСТ БАЙР ЗҮГЭЭР Л ӨГЧИХ ЮМУ. ТЭД БАЙРАНД ОРОХ ДУРГҮЙ БИШ ҮҮ.. ГЭР ХОРООЛОЛООС ОРЖ ИРСЭН ХҮМҮҮС ЧИНЬ ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ МӨНГӨӨ Ч ТӨЛЖ МЭДДГҮЙ ЕРӨӨСӨӨ Л УЛСААС ҮНЭГҮЙ ХЭРЭГЛЭЭД СУРЧИХСАН ХҮМҮҮС БАЙНАЛЭЭ Ш ДЭЭ.
ХАМГИЙН ГОЛ НЬ ТӨРӨӨС ЭЛДВЭЭР ТЭТГҮҮЛЭЭГҮЙ ИРГЭДД ГЭЖ БАЙНА. ДАНДАА ТАНХАЙ БА АРГҮЙЧҮҮДЭЭ Л ГЭЖ ХАРААД ТӨРД ТУСТАЙ ИРГЭДЭЭ ЯАГААД ДАНДАА ХОХИРООХ ТАЛДАА БДГ ЮМ БЭ.
одоо багш эмчийн цалин ихээр нэмэхэд сар бүр хурааж байж хийсэн хадгаламж маань юу ч биш болох гээд байдаг.
иргэн хүн өөрөө хуулийн дагуу зөв амьдрах ёстой биз дээ. нэг хэсэг үнэгүй байр хувьчлаад авсан. гэтэл одоо бас нэг хэсэг нь төрийн байр авах нь….. ЯДУУ БАЙНА ГЭЭД ХӨГИЙН ЦАРАЙЛААД СУУЖ БАЙВАЛ БОЛОХ ЮМУУ ХААШАА ЮМ….. ЗӨВ ЗҮТГЭЖ БАЙГАА ИРГЭД МОНГОЛД ШООДОГДСООР БАЙХНЭЭ….. ИЙМ ТӨРИЙН БОДЛОГ БАЙХН Ь ЗӨВ ЮМУУ
амин дэм уугаад л утаанаас айх хэрэггүй та ??????