2017-10-24 11:20
Тархины харвалтаар дэлхийд жилдээ 17 сая хүн, зургаан секунд тутамд нэг хүн өртдөг байна. Монгол улсад тархины харвалтын тохиолдол, нас баралт нэмэгдэж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас харвалтын тархалт өндөр орны тоонд оруулсан байдаг. Манай улсын хувьд зуун мянган хүн тутамд 290 харвалт тохиолдож, 49 нь нас бардаг гэсэн статистикийг салбарын мэргэжилтнүүд өгч байна. […]










