Халдлага үйлдсэн өсвөр насны хүүхдийг саатуулжээ

2017-10-24 10:201min0
Switzerland

Швейцарийн зүүн хойд хэсэг, Флумс хэмээх бяцхан коммунд өсвөр насны хүүхэд зэвсэгт халдлага үйлджээ. Хүү сүх барин хотын цэцэрлэгт зугаалж явсан хүмүүс рүү дайрсан байна. Үүний улмаас нэлээд хэдэн хүн гэмтэж бэртжээ.

Сан-Галлен мужийн цагдаагийн газрын мэдээлснээр халдлага үйлдсэн этгээд машинаар зугтах гэж оролдсон ч осолд орж, саатуулагдсан гэнэ. Сэжигтэн этгээд 17 настай, Латвийн иргэн аж. Түүнийг мөн дэлгүүр, ШТС-д халдлага үйлдсэн гэж цагдаа нар мэдээлж байна. Одоогоор нийт хэдэн хүн халдлагад өртсөн ч тодорхойгүй байна.

Эх сурвалж: Fox News

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй