Израилийн цагдаагийн газар “Фэйсбүүк” хуудсандаа араб хэлээр пост тавьсан палестин эрийг саатуулсан байна. Учир нь түүний пост иврит хэл рүү автомант орчуулгаар буруу хөрвүүлэгдэж байжээ. Залуу эр бүгдэд “Өглөөний мэнд” хүргэж, бульдозерын зураг тавьсан байна. Гэтэл түүний бичсэн мэндчилгээг автоматаар хөрвүүлбэл “Тэдэн рүү халд” гэж гарч иржээ. Залуу эрийг алан хядах ажиллагаа үйлдэх гэж байсан хэргээр нэлээд хэдэн цаг саатуулж, байцаасны эцэст суллажээ.

Эх сурвалж: Haaretz

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн