ALBA.jpg

2017-10-23 18:12
УИХ-аас шинэчлэн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн тангараг”-т өөрчлөлт орсонтой холбогдуулан Их сургуулийн захирлын тушаалаар ХСИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цол бүхий албан хаагчид болон магистр, эчнээ дамжааны суралцагчид 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны тангараг, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Тангараг […]

UTAA.jpg

2017-10-23 18:07
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. Үндэсний чуулганаас зөвлөмж гаргасан юм. Зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль […]

ATG-2.jpg

2017-10-23 18:02
Авлигатай тэмцэх газраас 2017 оны аравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 12 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. […]

TBD.jpg

2017-10-23 17:33
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өнөөдөр (2017.10.23) Дархан Уул аймагт ажиллав. Эхлээд “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-д ажилласан бөгөөд тус компанийн захирал Н.Чимэддорж үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. 1961 оны гуравдугаар сард Дарханд станц барих шийдвэр гарсан бол 1965 оны аравдугаар сард эрчим хүч үйлдвэрлэн хэрэглэгчдэд түгээжээ. 2001 оны долдугаар сарын 09-ний өдрийн Засгийн […]

OBEG.jpg

2017-10-23 16:51
Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авирч яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр (2017.10.23) өглөө 06.24 цагт эхэлсэн байна. Эрлийн эхний баг уулыг зорьсны дараа 08.20 цагт эрлийн өөр нэг бүлэг гарсан гэж 16.00 цаг хийсэн шуурхай мэдээний үеэр ОБЕГ-ын албаны эх сурвалж хэлэв. Эрлийн баг  11:30 цагт нэг хүний цогцос, 11:40 цагт […]

UUL.jpg

2017-10-23 14:56
Отгонтэнгэр хайрханд сураггүй болсон 17 хүний эрлийн ажиллагаанд оролцохоор Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Улсын Онцгой комиссын орлогч, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар үдээс өмнө (2017.10.23) Завхан аймгийг зорилоо. Эрлийн багийнхан өнөөдөр 11.30 цагийн орчимд Отгонтэнгэр хайрхнаас гурван уулчны цогцос олсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. 14.00 цагт дахин гурван хүний цогцос […]

MAN.jpg

2017-10-23 14:37
Монгол Ардын Намын ээлжит 28 дугаар Их хурлаа ирэх сарын 20-22 өдрүүдэд хуралдуулахаар товлосон. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн намын анхан шатны байгууллагууд Их хурлын төлөөлөгч сонгох ажлыг энэ сарын 27-оос 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 10 хоногт багтаан орон даяар зохион байгуулах юм байна. Монгол Ардын намын IX Бага хурлаас 28 дугаар Их хуралд оролцох төлөөлөгчдийн тоо болон […]

kennide.jpg

2017-10-23 14:14
АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Ф.Кеннедийн аллагатай холбоотой нууц бичиг баримтуудыг олон нийтэд нээлттэй болгохоор болжээ. “Удаан хугацаанд нууцалж байса “JFK Files” баримт бичгийг олон нийтэд дэлгэхийг Ерөнхийлөгч Дональд Трамп зөвшөөрсөн” хэмээн Цагаан ордны албан ёсны твиттер хуудаст бичжээ. Конгресс нууц бичиг баримтуудыг хянаж, нягталсны дараа аравдугаар сарын 26-нд ил гаргаж магадгуй байгаа талаар CNN мэдээлсэн […]

JAGSAAL-1.jpg

2017-10-23 12:16
-13 настай охины хэрэгтэй холбоотойгоор задлан шинжилгээг гэр бүлийн зөвшөөрөлгүй хийсэн шалтгааныг тодруулж, Шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслэлгүйд тооцож буй мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтэд хариу өгөхийг шаардахад чиглэгдэж байгаа гэв- Аав ээжийнхээ өврөөс ч гарч амжаагүй 13-хан настай охиноо гаж донтнуудын гарт харамсалтайгаар алдсан гэр бүл, хойд эцгийнхээ хүчирхийлэлд өртсөн тавхан настай хүүхэд, хамаатныхаа ламд олон жил […]

canad.jpg

2017-10-23 12:11
Торонто хотын төв талбайд Ерөнхий сайд Жастин Трюдог эсэргүүцсэн арга хэмжээ болжээ. Натан Филлипсийн талбайд Канадын либераль Засгийн газрыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн үүссэн байна. Энэ үеэр нэг эмэгтэй гэмтэж бэртжээ. Трюдог эсэргүүцэгчид түүнийг арьс өнгөөр ялгаварладаг, барууны радикал үзлийг дэмждэг гэж буруутгасан байна. Эх сурвалж: CTV