АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Ф.Кеннедийн аллагатай холбоотой нууц бичиг баримтуудыг олон нийтэд нээлттэй болгохоор болжээ. “Удаан хугацаанд нууцалж байса “JFK Files” баримт бичгийг олон нийтэд дэлгэхийг Ерөнхийлөгч Дональд Трамп зөвшөөрсөн” хэмээн Цагаан ордны албан ёсны твиттер хуудаст бичжээ. Конгресс нууц бичиг баримтуудыг хянаж, нягталсны дараа аравдугаар сарын 26-нд ил гаргаж магадгуй байгаа талаар CNN мэдээлсэн байна. Ингэхдээ зарим баримтын нууцын зэрэглэлийг хэвээр үлдээж магадлаптай гэнэ.
Дональд Трамп Бүгд Найрамдах Намаас нэр дэвшихээр зэхэж байсан сенатор Тэд Крузийн эцгийг Кеннедийн аллагатай холбоотой, бөгөөд аплагыг үйлдсэн Ли Харви Освальдтай хамаараптай байсан гэж мэдэгдэж байв. Ингэж хэлснийхээ төлөө одоо болтол Трамп Крузээс уучлал гуйгаагүй байгаа юм. Жон Кеннеди Ерөнхийлөгчөөр сонгогдоод хоёр жил болсныхоо дараа 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Далласт буудуулж үхсэн юм.
АНУ-ын Дээд шүүхийн төлөөлөгч Эрл Уорренээр ахлуулсан тусгай комисс 10 сарын турш мөрдөн шалгаж, тэнгисийн явган цэрэг байсан Ли Харви Освальд буудсан гэж тогтоожээ. Гэмт хэрэгтнийг зохион байгуулалттай гэмт хэргийн зүүн, баруун бүлэглэлтэй холбоотой байсан гэж үзсэн байна. Харин түүний бэлэвсэн гэргий Жаклин Кеннеди-Онассис түүхч Артур Шлезингерт өгсөн ярилцлагадаа нөхрийнхөө үхэлд дэд Ерөнхийлөгч байсан Линдон Жонсоныг буруутгасан байдаг.
Жаклин ‘‘Миний нөхрийн аллагын ард Линдон Жонсон, өмнөдийн хэд хэдэн бизнесмэн байсан. Ли Харви Освальд бол төлөвлөгөөнд оролцсон ижирийн цэрэг. Линдон Жонсонд засгийн эрхийг авах хүспээс гадна, өөрийгөө хамгаалах хэрэгцээ байсан. Дэд Ерөнхийлөгч байснаас Ерөнхийлөгч байх нь түүнийг авлигын хэргээс илүү найдвартай хамгаална шүү дээ” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
1 comment
mash sain hereg jmar huivaldaan baisniig medehiig husch bna