north-bezn.jpg

2017-10-18 11:12
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт авто замын Ухаахудаг гэх газарт өчигдөр (2017.10.17) зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ. Баянхонгор аймаг, Баянхонгор сумын харъяат, 27 настай эрэгтэй Г-ийн жолоодож явсан “Nort benz” том оврын автомашины араас  “Stana” маркийн автомашин мөргөж, зорчиж явсан  46 настай эмэгтэй Д нь амь насаа алдсан байна. Энэ хэргийг […]

battulga-4.jpg

2017-10-18 11:09
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-аас зарим хуулийн төслийг татаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хүсэлт хүргүүлжээ. Үүнд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай болон холбогдох хуулийн төслүүд, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай […]

Zasag.jpg

2017-10-18 10:50
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2017.10.18) болно. Төрийн ордны А танхимд 15:00 цагт товлогдсон хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хараахан товлоогүй байна. Хуралдаан Засгийн газрын танхимд болдог ч энэ удаа өргөтгөсөн байдлаар хуралдахаар болжээ. Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг. Гэвч өнгөрсөн долоо хоногт сайд нарын томилгоотой холбогдуулан хуралдаан хойшилсон юм.

iphone.jpg

2017-10-18 10:47
iPhone X загварын гар утасны эхний ээлж нийлүүлэгдэхэд бэлэн боллоо. Одоогийн байдлаар нийт 46.5 мянган төхөөрөмж худалдаанд гарахад бэлэн болоод байгаа тухай 9top5mac мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр гар утсыг Хятадаас ачиж, АНЭУ, Нидерланд руу тээвэрлэсэн гэнэ. Үүнээс гадна ирэх сарын 3-нд худалдаанд гарах хүртэл дахиад хэд хэдэн удаа гар утасны нийлүүлэлт хийгдэх аж. Ийнхүү iPhone X […]

bayrtsogt.jpg

2017-10-18 10:31
Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаа руу салаавч гарган танхайрсан Ц.Баярцогт олны анхаарлын төвд байна. Түүнд холбогдох залилангийн хэргийн шүүх хурал өнөөдөр (2017.10.18) Сэлэнгэ аймагт болох юм. Энэ шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 4-нд тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж түүний хүсэлтээр батлан даалтад гаргасан аж. Тэрбээр “Саранфинанс” ББСБ-ын захирал мөн “Баян суут” ХХК-ын захирлаар […]

06-7.jpg

2017-10-18 09:54
Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ассамблейн 137 дугаар чуулган Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо дөрвөн өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тус чуулганд Монголын парламентын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцсон Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав 2017 оны 10 дугаар сарын 17-нд  “Шашин хооронд үндэсний хооронд яриа хэлэлцээ явуулах замаар соёлын олон  ургальч үзэл, энхийг урагшлуулах нь” сэдвийн хүрээнд болсон нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож […]

mashin-2.jpg

2017-10-18 09:47
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Онцгой байдлын байгууллагад олгосон гал унтраах тусгай зориулалтын автомашинуудад зайлшгүй шаардлагатай зарим сэлбэг, хэрэгслийг нийлүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ.  Энэхүү төслийг хэрэгжүүлэх баримт бичигт Монголын талаас Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, ноён Сато Мицуми нар өнгөрсөн онд гарын […]

guur-1.jpg

2017-10-18 09:35
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Баянзүрх дүүргийн 1, 4-р хорооны нутаг дэвсгэр Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48-р сургуулийн хойд талд зам хөндлөн гарах явган зорчигчдын гүүрэн гарцын ажлыг “ЗМЗ” ХХК хийж гүйцэтгэн, өчигдөр (2017.10.18) ашиглалтад хүлээлгэн өгч, нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн […]

01-6.jpg

2017-10-18 09:30
Сар бүр танилцуулдаг Монголбанкны “Орон сууцны үнийн индекс” бэлэн болжээ. Есдүгээр сарын дүн мэдээнд 4957 орон сууц хамрагдсан байна. Энэ сарын байдлаар Хан-Уул дүүрэгт Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр. Харин Сонгино хайрхан дүүрэгт хамгийн хямд байна. Шинэ орон сууцны үнэ өмнөх сараас 0.22 хувиар өсч, хуучин байрны үнэ хямдарч  1м.кв […]