2017-10-18 10:501min00

Засгийн газар хуралдана

Zasag

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2017.10.18) болно. Төрийн ордны А танхимд 15:00 цагт товлогдсон хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хараахан товлоогүй байна. Хуралдаан Засгийн газрын танхимд болдог ч энэ удаа өргөтгөсөн байдлаар хуралдахаар болжээ.

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг. Гэвч өнгөрсөн долоо хоногт сайд нарын томилгоотой холбогдуулан хуралдаан хойшилсон юм.