Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт авто замын Ухаахудаг гэх газарт өчигдөр (2017.10.17) зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ.
Баянхонгор аймаг, Баянхонгор сумын харъяат, 27 настай эрэгтэй Г-ийн жолоодож явсан “Nort benz” том оврын автомашины араас “Stana” маркийн автомашин мөргөж, зорчиж явсан 46 настай эмэгтэй Д нь амь насаа алдсан байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 17-18-нд цагдаагийн байгууллагад зам тээврийн ослын 322 мэдээлэл бүртгэгдсэнээр гэмт хэргийн шинжтэй 86 үйлдэлийг шалгаж эхэлсэн байна. Мөн иргэдээс 1975 мэдээлэл иржээ.