Сар бүр танилцуулдаг Монголбанкны “Орон сууцны үнийн индекс” бэлэн болжээ. Есдүгээр сарын дүн мэдээнд 4957 орон сууц хамрагдсан байна.
Энэ сарын байдлаар Хан-Уул дүүрэгт Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр. Харин Сонгино хайрхан дүүрэгт хамгийн хямд байна. Шинэ орон сууцны үнэ өмнөх сараас 0.22 хувиар өсч, хуучин байрны үнэ хямдарч 1м.кв дундаж үнэ нэг сая 760 мянган төгрөгийн өртөгтэй байгаа юм.