trump.jpg

2017-10-02 11:00
Ерөнхийлөгч Испанийн Ерөнхий сайд Мариано Рахойтай уулзахдаа Д.Трамп энэ тухай ярьжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Испанийн теннисчин Рафаэль Надалийг өөрийн хайртай тамирчин гэжээ. Трамп “Надад Рафа таалагддаг. Тэр ямагт ялалтын төлөө эрмэлздэг. Тэр бол ялагч мөнөөс мөн” гэж хэлснийг Tennis World USA сэтгүүл ишлэжээ. Мөн тэрбээр теннисчнийг Испанийн “асар их эрдэнэ” гэсэн байна. Дэлхийн чансааны […]

zorig.jpg

2017-10-02 10:37
Дэд бүтцийн сайд асан С.Зориг агсаны хөшөөнд  УИХ-ын гишүүд, АН-ын удирдлагууд цэцэг өргөлөө. Одоогоос 19 жилийн өмнөх энэ өдөр бусдын гарт тэрбээр амь насаа алдсан байдаг. Түүний төрсөн өдөр болон амь насаа алдсан өдөрийг нь иргэд олон нийт болон төр засгийн удирдлага, ардчиллын зүтгэлтнүүд  дурсаж хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсээр ирсэн билээ. Төр нийгмийн зүтгэлтэн […]

tamirjid.jpg

2017-10-02 10:19
Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн Турк улсын Измир хотноо 2017 оны есдүгээр сарын 25 наас аравдугаар сарын 01-ний өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Онцгой байдлын албаны баг тамирчид оролцож, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа хүртсэн […]

montaj.jpg

2017-10-02 10:00
Гэрэл зурагчид моделиудаа илүү туранхай, урт хөлтэй, үрчлээгүй, том нүдтэй харагдуулахын тулд фотошоп ашигладаг билээ. Тэгвэл Францад аравдугаар сарын 1-нээс эхлэн зар сурталчилгааны зургуудад цифрэн монтаж хийхийг хориглож буй юм байна. Энэ хоригийг зөрчсөн хүмүүст 37500 евро, эсвэл тухайн зар сурталчилгаа хийсэн өртгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Францын засаг захиргаа засвартай гэрэл зургуудыг […]

Usun.jpg

2017-10-02 09:56
БНСУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд У Сунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Хоёр орны хамгийн анхаарал татсан асуудал бол эдийн засгийн салбарын харилцаа. Энэ салбарт хоёр орон хэрхэн хамтарч ажиллаж байна? -Бусад салбарыг бодвол эдийн засгийн харилцаа харьцангуй доогуур байна. Энэ нь олон шалтгаантай. 2011 оноос хойш Монголын төгрөгийн ханш уналтад […]

balba.jpg

2017-10-02 09:37
Балбын нийслэл Катманду хотод гурван настай бяцхан охин бүхий л туршилтуудыг давж, Индусын Кумари бурхны амьд дүр боллоо. Тришна Шакья бурхан болохын төлөө гурван охинтой өрсөлдөж, ялжээ. Өдгөө Тришна эртний Дурбарын талбайн ордонд амьдарна. Үүнээс гадна гэрийнхэнтэйгээ жилд 13 хоног л хамт байх эрхтэй. Охидыг бурханд тодруулахын тулд гадаад үзэмж, зан араншинг нь шалгадаг байна. […]


2017-10-02 09:30
Дейр-эз-Зормужийн зүүн хэсэгт Сирийн цэргийнхэн Оросын агаар, сансрын хүчний дэмжлэгтэйгээр Иракийн нутгаас цөмрөн орж ирсэн 1500 гаруй дайчидтай Исламын улс дайчдын томоохон бүлэглэлийг бүслэн устгах ажлаа дуусгаж байна гэж БХЯ-ны албан ёсны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков мэдэгдлээ. Түүний хэлснээр исламын дайчид сүүлийн хэдэн сарын дотор хамгийн ноцтой хохирлыг амсаж байгаа гэнэ. Агаар сансрын хүчний […]

Thomas-Price.jpg

2017-10-02 08:53
Хувийн онгоцыг улсын хөрөнгөөр ашигласан гэх дуулианд нэр холбогдсон АНУ-ын Эрүүлийг хамгаалах ба нийгмийн албаны сайд Томас Прайс албан тушаалаасаа огцорлоо. Цагаан ордны хэвлэлийн мэдээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп экс сайдын огцролтыг хүлээн авлаа гэж мэдээлэв. Сайдын үүрэг гүйцэтгэгчээр сайдын нэгдүгээр орлогч байсан Дон Райт (Don J. Wright) томилогдоод байна. Хэд хэдэн хэвлэлээр Прайсыг улсын […]

Julian-Assange.jpg

2017-10-02 08:45
Испаниас салахаар зэхсэн Каталонийн тусгаар тогтнолын эргэн тойронд үүссэн хэрэг явдлыг “Дэлхийн түүхэн дэх анхны интернэт дайн” гэж WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Twitter хуудсаараа дамжуулан мэдээлэв. Испанид өрнөж байгаа хэрэг явдал нь Берлиний хана нурснаас хойш хүмүүс ба төрийн хооронд гарч байгаа хамгийн том сөргөлдөөн гэж тэр хэлжээ. Мөн 2017 он гэхэд сөргөлдөөний арга […]

sanal.jpg

2017-10-02 08:40
[starbox] Каталонд тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал хураалт эхлэх үеэр иргэд цагдаа нарын дунд мөргөлдөөн үүсч, 38 хүн бэртсэн тухай Каталоны ЭМЯ-наас мэдээллээ. “Түргэн тусламжийнхан Испанийн цагдаа нартай мөргөлдсөний улмаас гэмтэл бэртэл авсан 38 хүнд тусламж үзүүлсэн. Тэдний 35 нь хөнгөн, гурав нь дунд зэргийн бэртэлтэй байна” хэмээн тус яамны Twitter хуудсанд мэдээлжээ. Каталоны […]