Гэрэл зурагчид моделиудаа илүү туранхай, урт хөлтэй, үрчлээгүй, том нүдтэй харагдуулахын тулд фотошоп ашигладаг билээ. Тэгвэл Францад аравдугаар сарын 1-нээс эхлэн зар сурталчилгааны зургуудад цифрэн монтаж хийхийг хориглож буй юм байна. Энэ хоригийг зөрчсөн хүмүүст 37500 евро, эсвэл тухайн зар сурталчилгаа хийсэн өртгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Францын засаг захиргаа засвартай гэрэл зургуудыг хүн амын эрүүл мэндэд нөлөөлдөг асуудал гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: КП