Испаниас салахаар зэхсэн Каталонийн тусгаар тогтнолын эргэн тойронд үүссэн хэрэг явдлыг “Дэлхийн түүхэн дэх анхны интернэт дайн” гэж WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Twitter хуудсаараа дамжуулан мэдээлэв. Испанид өрнөж байгаа хэрэг явдал нь Берлиний хана нурснаас хойш хүмүүс ба төрийн хооронд гарч байгаа хамгийн том сөргөлдөөн гэж тэр хэлжээ.
Мөн 2017 он гэхэд сөргөлдөөний арга барил эрс өөр, илүү орчин үеийн VPN, прокси-сервер, шифрлэгдсэн чатаас интер-мөрдлөгө, сүлжээний цензур, ботуудын тусламжтайгаар хийгдэж байна. Сурталчилгаа хийх ажил ч өөрчлөгдсөн” гэж Ассанж хэлжээ. Барселонын байдлыг “интернэт дайн” гэж нэрлэх болсон шалтгаан нь интернэт сүлжээ тусгаар тогтнох тухай бүх нийтийн санал асуулга явуулах, мөн түүнийг таслан зогсооход ашиглагдаж байгаа явдал гэснийг Politeka мэдээлэв.
Эх сурвалж: Politeka