Дэд бүтцийн сайд асан С.Зориг агсаны хөшөөнд  УИХ-ын гишүүд, АН-ын удирдлагууд цэцэг өргөлөө. Одоогоос 19 жилийн өмнөх энэ өдөр бусдын гарт тэрбээр амь насаа алдсан байдаг. Түүний төрсөн өдөр болон амь насаа алдсан өдөрийг нь иргэд олон нийт болон төр засгийн удирдлага, ардчиллын зүтгэлтнүүд  дурсаж хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсээр ирсэн билээ.

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсан 1988 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт амиа алдсан юм.  Өнгөрсөн оны сүүлчээр түүний амь насыг хөнөөсөн хэргийн гэм буруутнуудыг олж, шүүхээс ял оноосон. Гэвч энэхүү шийдвэрт ар гэрийнхэн нь болон олон нийт өнөөг хүртэл эргэлзсээр байгаа юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн