Оросын нисэх хүчин 10 хоногийн дотор исламын 2359 дайчныг устгажээ

2017-10-02 09:30

Дейр-эз-Зормужийн зүүн хэсэгт Сирийн цэргийнхэн Оросын агаар, сансрын хүчний дэмжлэгтэйгээр Иракийн нутгаас цөмрөн орж ирсэн 1500 гаруй дайчидтай Исламын улс дайчдын томоохон бүлэглэлийг бүслэн устгах ажлаа дуусгаж байна гэж БХЯ-ны албан ёсны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков мэдэгдлээ.

Түүний хэлснээр исламын дайчид сүүлийн хэдэн сарын дотор хамгийн ноцтой хохирлыг амсаж байгаа гэнэ. Агаар сансрын хүчний нисэх оонгоцны үр дүнтэй ажиллагаа террористуудад ихээхэн хохирол учруулж байгаа бөгөөд есдүгээр сарын 19–29-ний хооронд 2359 дайчдыг устгаж 2700 дайчныг шархдуулсан нь батлагдаад байна. Тэдний дунд янз бүрийн төвшний 16 хээрийн ангийн дарга болон 400 гаруй хэт даврагчид устгагдсан хэмээн генерал мэдээлэв.

Эх сурвалж: Новороссия ТВ