japan-4.jpg

2017-09-22 17:45
Дэлхийн эдийн засаг жилийн өмнөхтэй харьцуулахад сайн байна. Гэхдээ геополитикийн эрсдлүүд түүнд саад болж магадгүй хэмээн Австралийн Төв Банкны ахлах мэргэжилтэн мэдэгдсэнийг Reuters дамжуулжээ. Мөн “Эдийн засгийн өсөлтийн гол агшин өнгөрсөн оны сүүлч боллоо. Харин сүүлийн үед өсөлт нэмэгдсэнгүй” хэмээн Австралийн нөөцийн банкны (RBA) захирагчийн зөвлөх Люси Эллис мэдэгджээ. Эллис: Азийн геополитикийн эрсдэл нь “бага боломж […]

china-2017.jpg

2017-09-22 17:31
Хятадын өндөр технологийн компани-стартапер “Link Space” компани 2020 он гэхэд  эргэн буудаг нэгдүгээр шаттай пуужин бүтээх гэнэ. Улсын болон цэргийн бүтцийн оролцоогүй хувийн компани пуужин зөөгч шинэ “New Line 1” төслөө саяхан танилцуулсан байна. Энэхүү пуужин зөөгч нь SpaceX компанийн Flacon 9 зөөгч шиг олон удаа ашиглагдах сансрын систем бөгөөд арилжааны зорилгоор ашиглагдах юм хэмээн Spaceflightinsider портал дамжуулж байна. […]

Хятад-1.jpg

2017-09-22 17:14
Хятад улсад сургуулийн насны хүүхдүүдийн дунд таргалалтын өвчин газар авчээ. Энэ асуудалд анхаарал хандуулж, арга хэмжээ авахгүй бол  2030 онд жингийн илүүдэлтэй хүүхдийн тоо 50 саяд хүрнэ гэсэн тооцоог Бээжингийн Их сургуулийн судлаачид гаргажээ. Судалгаагаар  таргалалт  хөдөө орон нутагт амьдарч байгаа хүүхдүүдийн дунд илүү болох нь тогтоогджээ. Ялангуяа охидоос илүү хөвгүүд энэ өвчинд илүү өртсөн […]

жава-арал.jpg

2017-09-22 16:17
Хонконгийн цаг уур судлалын газрын мэдээлснээр Индонезийн эргээр, Ява арлын хойд хэсэгт пүрэв гаригт 6.2 баллын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт хүн ам шигүү суурьшсан Сурабая хотоос хойш 110 км-т мэдрэгджээ. Азаар гэмтэж бэртсэн, амиа алдсан хүн алга байна. Цунамийн аюул ч ажиглагдаагүй гэнэ. Эх сурвалж: ТАСС

хурал.jpg

2017-09-22 16:05
Засгийн газар ээлжит бусаар Төрийн ордонд хуралдаж байна. Хурлаар багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа гэх сураг байна. “Багшийн цалинг түр нэмүүлэх” хороонд нэгдсэн багш нар цалингаа 1.6 сая болгож нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавьж байгаа  бөгөөд өчигдөр (2017.09.21) 40 мянга гаруй багш нар ажил хаялт зарласан юм.

HARVI-SALHI.jpg

2017-09-22 15:57
Наймдугаар сарын 25-нд Техас мужийн эргийн бүсээр дайрсан “Харви” хар салхины нийт хохирол $593 сая доллар хүрснийг Associated Press мэдээллийн агентлаг пүрэв гаригт (2017.09.21) дамжуулжээ. Үнэлгээг Allstate гэх даатгалын компани тооцон гаргажээ. Гэвч гамшигт нэрвэгчид өөрсдийн хөрөнгийн бүрэн тооцоог гаргаагүй байгаа тул хохирлын хэмжээ дахин нэмэгдэж магадгүй гэж гэж уг компани мэдээндээ дурдсан байна. “Харви” хар салхи нь Америкт сүүлийн […]

түгжрэл.jpg

2017-09-22 15:32
Хотын дарга С.Батболд тэргүүтэй нийслэлийн удирдлагууд 2016 оны 3 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд Европын хотуудад айлчлал хийгээд ирсэн билээ. Энэхүү айлчлалын нэг зорилго нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, Европын стандартыг Улаанбаатар хотод нутагшуулах ажлын хүрээнд Европын хотуудын удирдлагуудтай бодитой яриа хэлцэл хийх […]

завсарлага.jpg

2017-09-22 15:08
НИТХ  өнөөдөр (2017.09.22) хуралдаж Ц.Сандуйгийн оронд шинээр томилогдох тус хурлын даргын асуудлыг эцэслэн шийднэ. Хурлаар Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цаг үеийн бусад асуудлыг хэлэлцсэний дараа хоёр цагийн завсарлага авлаа. Энэ үеэр  НИТХ-ын даргад өрсөлдөж буй Ж.Батбаясгалан болон Г.Төмөрбаатар нар нэрээ татаж АН-ын бүлгээс ИТХ-ын төлөөлөгч, Оюуны ундраа группын захирал С.Амарсайханы нэрийг дэвшүүлжээ.

буудах.jpg

2017-09-22 14:38
АНУ-ын Оклахома хотод өнгөрсөн мягмар гаригт (2017.09.19) Магдиэль Санчес хэмээх 35 настай сонсголын бэрхшээлтэй залуугийн амийг нь хөнөөсөн цагдаад эрүүгийн хэрэг үүсгэлгүй захиргааны шийтгэл ногдуулжээ. Хохирогч Магдиэль Санчес нь хэл яриа, сонсголын бэрхшээлтэй байсан бөгөөд хэрэг гардаг орой нь баруун гартаа барьсан металл биетийг доош хаяхыг цагдаагийн хоёр офицер тушаасан байна. Хөршүүд нь түүнийг дүлий […]

автомашин-2.jpg

2017-09-22 14:02
Чингэлтэй дүүргийн 17-р хорооны нутаг  Зүрх уулын энгэрт оршин суух иргэний автомашин нь айлын хашааг  цөмлөсөн хэрэг өчигдөр (2017.09.22) гарчээ. Жолооч автомашин нь хальтиргаа гулгаанд уул өөд өгсөх боломжгүй байсан тул овгор шороонд тулуулаад  явсан байна. Харин цоожлоод үлдээсэн машин нь гулсаж замдаа таарсан айлыг мөргөсөн аж. Албаны хүмүүсийн хэлсэнээр өчигдөр нийслэлд орсон нойтон цаснаар […]