Чингэлтэй дүүргийн 17-р хорооны нутаг Зүрх уулын энгэрт оршин суух иргэний автомашин нь айлын хашааг цөмлөсөн хэрэг өчигдөр (2017.09.22) гарчээ. Жолооч автомашин нь хальтиргаа гулгаанд уул өөд өгсөх боломжгүй байсан тул овгор шороонд тулуулаад явсан байна. Харин цоожлоод үлдээсэн машин нь гулсаж замдаа таарсан айлыг мөргөсөн аж.
Албаны хүмүүсийн хэлсэнээр өчигдөр нийслэлд орсон нойтон цаснаар зам тээврийн багагүй осол бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч нарыг автомашинаа зөв газар байрлуулахыг зөвлөлөө.