zogsool.jpg

2017-09-20 11:49
Улаанбаатар хотын Ерөнхий менежер хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ялангуяа автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн, стандарт шаардлага хангахуйц хэмжээнд тохижуулах хүрээнд 2013 онд зам, тээврийн асуудлыг хариуцдаг нийслэлийн холбогдох байгууллагуудтай болон Жэй Си Дэко Монголиа ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний хүрээнд Жэй Си Дэко Монголиа […]

elchin.jpg

2017-09-20 11:46
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Иржи Бродскийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан өчигдөр /2017.09.19/ хүлээн авч уулзав. И.Бродский Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, байгаль орчин […]

enkhbold-2.jpg

2017-09-20 11:44
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга есдүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээсэн билээ. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн албан бичигт хариу илгээжээ. Уг албан бичигт “Танаас ирүүлсэн Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичигтэй танилцлаа. Улсын Их Хурлын ээлжит бус чуулган саяхан хуралдаж, Монгол Улсын Засгийн […]

ZASGIIN-GAZAR.jpg

2017-09-20 11:26
БНХАУ, ОХУ гэсэн хоёр томоохон гүрний дунд орших гуравхан сая хүн амтай, байгалийн баялагаараа дэлхийд наймдугаарт эрэмбэлэгддэг далайд гарцгүй Монгол Улсын эдийн засгийн болоод улс төрийн асуудал аль хэдийнэ олон улсын анхаарлыг татах болсон билээ. Монголын жүдогийн тамирчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Владивостокийн Дорнын эдийн засгийн чуулганы үеэр хэлсэн үг, […]

Solongos-2.jpg

2017-09-20 11:08
Монголд дэгдсэн  малын гоц халдварт өвчнөөс үүдэн улс орнууд гаалийн хяналтаа чангаруулжээ. БНСУ-ын Инчеоны нисэх буудалд МИАТ,  “Кореан эйр”  компанийн онгоцноос буусан зорчигдын тээшинд шар шошготой цоож зүүн, Монгол “шошготой” бүхнийг хурааж эхэлсэн байна. Гадны улс орныг зорьж байгаа манай иргэд лаазалж жигнэсэн мах, хорхой ааруул, борц, хиам, зэрэг цөөн хэдэн бүтээгдэхүүн авч гардаг байсан […]

alifa.jpg

2017-09-20 10:56
Өчигдөр орой (2017.09.19) Москвагийн Лермонтовын гудамжинд ОХУ-ын “Альфа-банк” банкны бэлэн мөнгөний машиныг дээрэмдэж их хэмжээний мөнгө авч зугтсан хэрэг гарсан байна. Гэмт хэргийн явц хяналтын камерт бичигдэж үлджээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газарт ирэхэд гэмт хэрэгтнүүд мөнгөө авч, АТМ-ын дэргэдээс зугтсан гэнэ. Бэлэн мөнгөний машинаас 40 сая орчим рубль хулгайлсан гэж цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна.    

ZG.jpg

2017-09-20 10:43
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2017.09.20) болно. Төрийн ордны Засгийн газрын хуралдааны танхимд 15:00 цагт  товлогдсон хуралдаанаар  есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэж, хоёр асуудалтай танилцах юм байна. Үүнд,

2017-5.jpg

2017-09-20 10:41
-Хэрвээ Иракийн хүн амд хууль бус хүч хэрэглэх аюул заналхийлэл учирвал бид шууд цэрэг дайны халдлага хийхэд бэлэн гэж Иракийн Ерөнхий сайд мэдэгдээд байна- Иракийн Холбооны шүүхээс энэ сарын 25-нд Иракийн Курдистанд тусгаар тогтнох тухай бүх нийтийн санал хураалт явуулах нь хууль бус гэж үзлээ. Энэхүү шийдвэрээс өмнөхөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш […]

MAN-5.jpg

2017-09-20 10:34
МАН–ын Бага хурал ирэх даваа гаригт болно. Энэ Бага хурлаас ямар шийдвэр гарахыг олон нийт анхааралтай ажиглаж байх шиг байна. Ингэх нь зүй ёсны хэрэг юм. МАН бол Монголтөрийн эрхийг барьж буй. Тиймээс тэд ямар шийдвэр гаргахаас Монгол Улсын, монголчуудын амьдрал хамаарна. Энэ намд сүүлийн хэдэн сарын турш юу юу ч болоод өнгөрөв дөө. Ерөнхийлөгчийн сонгуулиасхойш хоёр хуваагдаад баахан дайтав. Ингэсээр ээлжит бус чуулганыг хуралдуулж, Засгийнгазраа унагааж авсан. Засгийн газар огцрорсноос хойш задрал нь улам явагдаж, өнөөдөр хэд чсалаад байгаа юм, бүү мэд. Одоо энэ намынханд хэн Ерөнхий сайд болж, хэн хэнийг сайдаар томилох нь чухал байгаа мэт харагдаж байна. Ийм үйл явц өрнөж байгаа учраас олон нийт ч ингэж хараад эхэлсэн байна. Гэхдээ зөвхөнэнэ өдрүүдэд болж байгаад ийм дүгнэлт хийж байгаа хэрэг биш байх. Учир нь МАН–ынхан Монголын улс төрийн түүхэнд байгаагүй мөн ч олон явдлыг Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ард түмэнд харуулсан даа. Ялангуяа цахим сүлжээнд бие бие рүүгээ дайрсан, доромжилсонмэдээ, нийтлэл замаа алдсан. Энэ хооронд МАН–ын Удирдах зөвлөл хэд хэд […]

tsetserleg.jpg

2017-09-20 10:18
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 85 дугаар цэцэрлэгийн дүүжин тааз өчигдөр (2017.09.19) нуржээ. Осол 16:00 цагийн орчимд А бүлэгийн бие засах өрөөнд гарсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр хүүхдүүд бэртэж гэмтээгүй ч 45 хүүхэд цэцэрлэгтээ явах боломжгүй болсон аж. Энэ цэцэрлэг анх 1979 онд ЗХУ-ын буцалтгүй тусламжаар 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байгуулагджээ. Гэвч өнөөдөр […]