Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Иржи Бродскийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан өчигдөр /2017.09.19/ хүлээн авч уулзав.

И.Бродский Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Чехийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглээд хоёр орны аж ахуйн нэгж хоорондын бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцож, Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсэв.

Элчин сайд И.Бродский улс төрч, социологич мэргэжилтэй бөгөөд өмнө нь БНЧУ-аас Данийн Вант Улсад суугаа Элчин сайдаар ажиллаж байсан.

Эх сурвалж: ГХЯ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн