Taxi.jpg

2017-09-15 14:14
Нийслэлд такси  үйлчилгээний  долоон байгууллага “Хатан туулаа хайрлая” их цэвэрлэгээг маргааш (2017.09.16) хийхээр болжээ. Энэ ажлыг “Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-оос “Туул гол-Улаанчулуутын хогийн цэг биш” уриан дор зохион байгуулж байгаа юм. Өглөө 09:00 цагт Сүхбаатарын талбайг 100 таксины цуваа тойрон Баянзүрхийн гүүрнээс цэвэрлэгээг эхлүүлж  Туул голын ойр орчим дахь газрыг цэвэрлэх юм байна. Тиймээс […]

Tajikctan.jpg

2017-09-15 13:59
Тажикистаны Хоро хотын нисэх онгоцны буудлын дарга Дилдор Максудшоев Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг Душанбе хот руу нисдэг тэргээр үдэж байгаад амиа алджээ. “Ерөнхийлөгчийн нисдэг тэрэг агаарт хөөрөхөд Дилдор Максудшоев ойрхон зогсож байсан юм. Ингээд нисдэг тэрэгний сэнснээс болж их салхи гарахад тэр унаж, том хажуудаа байсан том чулуун дээр унасан” хэмээн Тажикистаны ДХЯ-ны хэвлэлийн албанаас мэдээлжээ. […]

BNSU.jpg

2017-09-15 13:39
БНСУ-ын прокурорын газар Үндэсний тагнуулын албатай холбоотой мөрдлөг шалгалтаа эхлүүлж, хар жагсаалтдаа урлаг, соёлын зүтгэлтнүүдийг багтаажээ. Прокурорын газрын баримтад “Үндэсний тагнуулын албаны удирдлагын хоёр төлөөлөгч асан Ерөнхийлөгч Ли Мён Бакийн засаг захиргааны үеэс хойш тусгай албаны улс төрийн төвийг сахих тухай хуулийг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байна” хэмээн дурджээ.

ajiliin-bair.jpg

2017-09-15 13:32
Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс “Халамжаас-Хөдөлмөр эрхлэлт” нэгдсэн өдөрлөг яармагийг зохион байгууллаа. Өнөөдрийн өдөрлөгт ажил олгогч байгууллагууд, дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид, өрхийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд болон ажил идэвхтэй хайж буй иргэд оролцлоо. 2017 оны эхний 8 сарын байдлаар хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт санхүүгийн дэмжлэг хүссэн 207 төсөл, хөгжлийн […]

zasavar.jpg

2017-09-15 13:21
Улаанбаатар хотод анх удаа LG Electronics-ийн ухаалаг гар утасны албан ёсны засвар үйлчилгээний төв байгуулагдлаа. Тус засвар үйлчилгээний төвд гар утасны механик гэмтэл болон програм хангамжийн гэмтлийг засварлахаас гадна утсанд үүссэн гэмтлийг шуурхай оношилуулах боломжтой юм. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах Эм Си Эс Плаза-д үйл ажиллагаагаа явуулж эхлээд буй энэхүү төв нь ажлын […]

OBEG-1.jpg

2017-09-15 13:02
Өнөөдөр төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын хэмжээнд цэргийн тангараг давтах ажиллагааг зохион байгууллаа. ОБЕГ-ын даргын тушаалаар цэргийн тангараг давтах, Төрийн дуулал дуулах хүндэтгэлийн ажиллагааг албаны хэмжээнд сар бүрийн 15-нд зохион байгуулдаг уламжлалтай юм. Эх сурвалж: ОБЕГ

gutal.jpg

2017-09-15 12:57
ХХААХҮЯ, Азийн Хөгжлийн Банкны Институт хамтран “ЖДҮ-ийг дэлхийн үнэ цэнийн сүлжээ болгон нэгтгэх: Эрсдэл, сорилт ба боломжууд” сэдэвт олон улсын семинарыг өчигдөр /2017.09.14/ зохион байгуулж байна. Семинарыг зохион байгуулснаар Азийн эдийн засгийн хөгжилд ЖДҮ-ийн салбарын Дэлхийн өртгийн сүлжээ болон бүсийн үйлдвэрлэлийн сүлжээний өнөөгийн чиг хандлага, ЖДҮ-ийн бодлого тулгамдаж буй асуудлын талаар (жишээлбэл, ур чадвар эзэмшүүлэх, […]

shulhii.jpg

2017-09-15 12:31
Дотоодын нийт бүтээгдэхүүний 36 хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуй эдийн засгийн тулгуур салбарын нэг. Монгол Улс 2016 оны жилийн эцэст анх удаа 61.5 сая толгой мал бүртгэж авсан. Үүний 27.8 сая хонь, 25.5 сая ямаа, 4.08 сая үхэр, 3.6 сая адуу, 401 мянган толгой тэмээ. Мал эрчимтэй өсч байгаа ч бэлчээрийн даац, малын үүлдэрлэг байдал, ашиг шимийн талаар […]

shalgaltd.jpg

2017-09-15 12:24
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны наймдугаар сарын 14-ний А/530, Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын 2017 оны наймдугаар сарын 14-ний Дугаар 13 тоот тушаалаар Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлыг эрчимжүүлэх зорилгоор Майхан толгой, Гүнтийн даваа, Зуслангийн бүсэд  Чингэлтэй дүүрэг дэх МХХ-ийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Мэндсүрэн, дүүргийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, […]

uulzalt.jpg

2017-09-15 12:11
Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНЧУ-ын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт өчигдөр (2017.09.14) Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, айлын талаас Чехийн Гадаад хэргийн дэд сайдын орлогч Иван Янчарек нар тэргүүлэн оролцов. Уулзалтаар хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж […]