Ухаалаг гар утасны засвар үйлчилгээний төв албан ёсоор нээгдлээ

2017-09-15 13:211min0
zasavar

Улаанбаатар хотод анх удаа LG Electronics-ийн ухаалаг гар утасны албан ёсны засвар үйлчилгээний төв байгуулагдлаа. Тус засвар үйлчилгээний төвд гар утасны механик гэмтэл болон програм хангамжийн гэмтлийг засварлахаас гадна утсанд үүссэн гэмтлийг шуурхай оношилуулах боломжтой юм.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах Эм Си Эс Плаза-д үйл ажиллагаагаа явуулж эхлээд буй энэхүү төв нь ажлын өдрүүдэд 9:00-18:00 цаг хүртэл ажиллах юм байна. Засвар үйлчилгээний мэргэжилтнүүд хамгийн сүүлийн үеийн багаж төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэгээрээ онцлог.

LG Electronics-ийн ухаалаг гар утсыг албан ёсны борлуулагчаас худалдан авсан хэн бүхэн тус засвар үйлчилгээний төвд хандан үйлчлүүлэх боломжтой бөгөөд хэрэглэгч тус төвд хандахдаа худалдан авсан баримт болон борлуулагчаас олгосон баталгааны хуудсыг авчрах шаардлагатай аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй