Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны наймдугаар сарын 14-ний А/530, Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын 2017 оны наймдугаар сарын 14-ний Дугаар 13 тоот тушаалаар Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлыг эрчимжүүлэх зорилгоор Майхан толгой, Гүнтийн даваа, Зуслангийн бүсэд Чингэлтэй дүүрэг дэх МХХ-ийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Мэндсүрэн, дүүргийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дэслэгч В.Мягмаржав, 19 дүгээр хорооны цагдаагийн хэсгийн төлөөлөгч нартай хамтарч 2017 оны наймдугаар сарын 25, 30-ны өдөр, есдүгээр сарын 06-ны өдрүүдэд хөдөлгөөнт эргүүл шалгалт хийлээ. Нийт 3 албан тушаалтан, 18 иргэнийг шалгалтад хамруулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, шалгалтыг үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: НМХГ