2017-09-06 12:38
УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан эхлээд удаагүй байхад МАН-ын бүлэг завсарлага авлаа. Хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн Засгийн газрыг огцруулахгүй байх тухай санал дүгнэлтийг хэлэлцсэний дараа У.Хүрэлсүхийн асуудал хөндөгдөж, Шадар сайдыг тагнасан чагнасан асуудлыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэх ёстой. Үүний дараа Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ гэж үзсэн МАН-ын бүлэг завсарлага авчээ. […]









